Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, ОХУ болон Беларусийн Засгийн газар Олимпын эвлэрлийн гэрээг зөрчсөний улмаас үүсээд буй хүндрэлийн талаар дахин хэлэлцлээ.
“Олимпын хөдөлгөөн нь спортоор дамжуулан энхтайвны төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулах, улс төрийн аливаа маргаанаас гадуур тайван өрсөлдөөнд дэлхий нийтийг нэгтгэх эрхэм зорилгыг агуулдаг. Гэвч Украинд өрнөж буй дайн олимпын хөдөлгөөнийг мухардалд оруулж байна” хэмээн ОУОХ-ны албан мэдээнд дурджээ. Улмаар Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас дараах шийдвэрүүдийг гаргалаа.
ОУОХ нь Украины Үндэсний олимпын хороог бүх талаар дэмжиж туслахаа илэрхийлж байна. Тиймээс ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэрээр Эв санааны нэгдлийн сан байгууллаа. Үүний хүрээнд Украины тамирчид болон тэдний гэр бүлийг дэмжиж байгаа ҮОХ-д болон олон улсын спорт холбоодод талархаж байгаагаа ОУОХ илэрхийлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.