СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Украины цэргийн бааз халдлагад өртөж, 70 гаруй цэрэг амь үрэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Украины Ахтырка хотын цэргийн бааз Оросын цэргийн хүчний их бууны халдлагад өртсөний улмаас 70 гаруй цэрэг амь үрэгдсэн гэж бүс нутгийн удирдагч Дмитрий Живицкий мэдээлжээ.

Түүний хэлснээр, цэргийн бааз болох дөрвөн давхар байшин тэр чигээрээ шатсан бөгөөд аврагчид нуранги дор дарагдсан хүмүүсийг гаргаж авахаар ажиллаж байгаа аж.

Харьков болон Киевийн хоорондох Ахтырка хотод мөн өнгөрөгч ням гарагт болсон тулалдааны үеэр олон орос цэрэг болон орон нутгийн зарим оршин суугч амиа алдсан гэж албаныхан мэдээлсэн юм.

\

Оросын цэргүүд өнөөдөр өглөө хотыг бүх талаас нь хүрээлж, техник хэрэгслээ байршуулан, гарцууд дээр хяналтын цэг байгуулсан гэж "Kiyev Independent" агентлаг тэмдэглэсэн байна. Херсоны дэлгүүрүүдийн агуулах хотын гадна байрладаг тул хоол хүнс оруулж ирэхэд хүндрэлтэй болж байгаа аж.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.