С.Эрдэнэ даргатай Ардчилсан нам дараах мэдэгдлийг гаргажээ. Үүнд:
-Монгол Улс бусад улстай харилцахдаа бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй байдал, дотоод хэрэгт үл оролцох, маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэмд тодорхойлж, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг дагаж мөрдөх бодлоготой билээ.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 1-д: “Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна” гэж заасан.
Тиймээс Монгол Ардын Нам эрх баригч хүчний хувьд Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд Монгол улсын албан ёсны байр суурийг тодорхой болгож, илэрхийлэх нь зүйтэй.
Ардчилсан намын хувьд соёлт хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөө, ардчилсан тогтолцоонд аюул занал учруулах аливаа төрлийн хүч хэрэглэсэн дайнч үйл ажиллагааг дэмжихгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын Засгийн газар “гадаадад байгаа иргэдийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, шаардлагатай үед туслалцаа, дэмжлэг үзүүлэх” үүрэгтэйг санаж, энэхүү үүргээ нэн даруй, цаг алдалгүй биелүүлэхийг шаардаж байна" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ээдээ Эрдэнэ чи бусад намд зааж зааварлах яах вэ? Өөрийн намын асуудлаа эхлээд нэг тийш нь болго л доо. Саваагүй нохой саранд хуцана гээч л болох юм.
Өөрийн намаа удирдаж чадахгүй байж бусдад заагаад яах ч билээ. Манай улс элдэв талбар тавих ч ёсгүй төвийг сахисан орон.