Австралийн Квинсланд болон Шинэ Өмнөд Уэльс мужууд их хэмжээний үерт нэрвэгдэж, найман хүн амиа алджээ. Аврагчид хэдэн зуун хүнийг авраад байгаа ч олон хүн сураггүй алга болсон хэвээр байгаа юм.
Брисбэн хотод 15 мянга гаруй байшин үерт автсан бөгөөд 54 мянга гаруй өрх тог цахилгаангүй болоод байна. Албаныхан мянга мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон ба тэдний ихэнхийг нь байшингийнх нь дээвэр дээрээс аварсан аж.
Квинсландын зүүн өмнөд хэсэгт мянга орчим сургууль хаагдсан ба иргэдийг гэрээсээ ажиллахыг хүссэн юм. Мөн олон зуун замыг хааж, галт тэрэг, автобус, гатлага онгоцнуудын хөдөлгөөнийг түр зогсоожээ.
Эрх баригчид үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүний хүрээнд насанд хүрэгчдэд 1,000 доллар, харин хүүхдүүдэд 400 ам.доллар өгөх аж. Мөн орлогоо алдсан ажилтан, жижиг бизнес эрхлэгч болон тариаланчдад туслах зорилгоор нөхөн сэргээлтийн тэтгэмж олгох юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.