СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-ын хоёр тэрбумтан дайныг эсэргүүцэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-ын тэрбумтнууд Михаил Фридман, Олег Дерипаска нар Украин дахь түрэмгийллийн эсрэг байр сууриа илэрхийлж, Оросын тэргүүлэгч бизнесменүүдийн дундаас Путины эсрэг дуу хоолойгоо өргөсөн анхны эрхмүүд болов.

Украинд төрсөн тэрээр ажилтнууддаа хандаж бичсэн захидалдаа "Эцэг, эх маань одоог хүртэл Львов хотод амьдардаг. Харин би амьдралынхаа ихэнх хугацааг Оросын иргэнээр өнгөрүүлж, тэнд бизнесээ байгуулж, хөгжүүлсэн. Би Украин, Оросын ард түмэнтэй нягт холбоотой бөгөөд энэхүү мөргөлдөөн нь хоёр улсын иргэдийн эмгэнэл гэж харж байна. Дайн хэзээ ч хариулт байж чадахгүй бөгөөд цус урсгах явдлыг зогсоох ёстой" хэмээн тэмдэглэсэн байна.

Дерипаска ч мөн "Энх тайван бол маш чухал зүйл" гэж онцлоод, "Аль болох хурдан" энхийн хэлэлцээг эхлүүлэхийг уриалжээ. Оросын хөнгөн цагааны томоохон компани болох "Rusal"-ыг үүсгэн байгуулсан Дерипаска нь энэ сарын 21-ний өдөр Украинд дайн болохгүй гэж мэдэгдээд байсан билээ.

Эдгээр хоёр эрхэм нь Украин дахь цэргийн ажиллагааг зогсоохыг уриалсан Оросын алдартнуудын жижиг бүлэгт ийнхүү нэгдсэн ч тус улсын олон олигарх чимээгүй хэвээр байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
103.212.117.174

За даа энэ хоёр ч түрүүлж дуугарсан хөхөөний хушуу хөлдөнө гэдэг л болох вий дээ. Монгол биш Орос гүрэн шүү дээ.

Зочин
2 жилийн өмнө
117.111.28.254

Энэ 2 тэрбумтан гадагшаа гаргасан хөрөнгө царцаахгүй байх нь Орос улсаас чухал байх шиш байна. Бизнес хийхэд ашигтай том зах зээлийг бодож 1 нь угаасаа Украинаасаа урвасан байсан хүн хэдийд ч хаашаа ч хөрөнгөө дагаад хувирна

Зочин
2 жилийн өмнө
103.57.93.199

Та бүхэн тайвшир. Эд ухаантай зальтай болоод мөнгөтэй болсон.Аль алинтай нь учраа аль хэдийн олсон.

Зочин
2 жилийн өмнө
103.57.94.161

Энэ 2 улсыг тонож дээрэмдсэн хөрөнгөө хамгаалах, хайрлах үүднээс ингэж байгаа байх. Путин олигархуудыг номхруулж чаддаг ерөнхийлөгч учрыг олж хужирыг нь тунгаана биз дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.