Гадаад харилцааны яамнаас Украин дахь иргэдээ татан авах ажлын явцын талаар мэдээлэл хийж байна. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Консулын газрын захирал Б.Болд, Гадаад харилцаа, соёлын газрын захирал Д.Булган нар хэвлэлийн хуралд оролцов.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр:
-Харьков хотод өнөөдрийн байдлаар 18 оюутан, нэг Монгол иргэн, түүний эхнэр, хоёр хүүхэд, мөн өөр нэг Украин иргэншилтэй Монгол иргэн бий. Бүгд хоргодох байранд байгаа. Эдгээр иргэнийг аюулгүй татан авахад төвлөрч, мэдээлэл солилцон ажиллаж байна. Нөхцөл байдал тухайн газарт хүнд байна.
Харьков руу орох, гарах хөдөлгөөн бүрэн хаагдсан. Улаанзагалмайн нийгэмлэгийг нэвтрүүлэхгүй байгаа. Гадаад харилцааны яамны зүгээс Харьков хотод байгаа нэг оюутанд 1.2 сая төгрөг шилжүүлсэн. Гэсэн ч мөнгө гэхээс илүүтэй тэнд бараа, бүтээгдэхүүн хомсдол үүссэн байна.
Хариуцлагын асуудал яригдана. Гэхдээ хамгийн түрүүнд татан авах үйл ажиллагааг тасралтгүй хийж байна. Орос руу гарах боломж нээгдвэл хил дээр тосож авах нэг автобус бэлэн байдалд байгаа.
Тэдэнтэй холбоо тасрахыг үгүйсгэхгүй. Хэрэв тасарсан тохиолдолд хаанаас олж болох вэ гэдгийг оюутнуудтай ярилцан, тохирч байгаа. Консулын газрын захирал Б.Болд viber-аар байнга холбоотой байна.
Эцэг, эхчүүдэд худлаа мэдээлэл өгөх боломжгүй. Украин улсын иргэнтэй гэр бүл болсон 10 иргэн амьдарч байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.