СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-02-28

Баянхонгор аймгийн ингэний сүүний үйлдвэр ашиглалтад орсноор 300 хүнийг ажлын байраар хангана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Баянхонгор аймгийн “Хөдөө аж ахуйн салбарын зөвлөгөөн-2022”-д малчин, тариаланч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид гээд нийт 20 сумаас 350 гаруй хүн оролцож, бодлого тодорхойлогчид, судлаачдын хамт салбарын тулгамдсан асуудал, шийдлийг нээлттэй хэлэлцлээ.

Зөвлөгөөнд оролцогчид эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, усалгаатай газар тариалангийн системийг нутагшуулах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр олон санал, санаачилгыг дэвшүүлж байлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ газар тариалан, мал аж ахуй, хоршооллын чиглэлээр дэвшилтэт технологи, инноваци шингэсэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, тоо биш чанарын үзүүлэлтийг эрхэмлэсэн шийдлүүдийг хэрэгжүүлснээр салбарын хөгжилд бодит дэмжлэг болно гэдгийг онцлов.

Мөн манай улс "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд эдийн засгийг солонгоруулж, хөдөө аж ахуйн салбарт дэвшил авчрахуйц томоохон төсөл, хөтөлбөрүүд, бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлснээр бүс нутгийн онцлогт тохирсон уламжлалт аж ахуйг дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж дурдлаа. Баянхонгор аймаг 2021 онд жилийн эцсийн мал тооллогоор 3.1 сая толгой мал тоолуулсан бөгөөд энэ хавар 1.6 сая төл хүлээж авахаар бэлтгэж байна. Малаас гаралтай түүхий эдийг нэмүү өртөг шингээн зах зээлд нийлүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлж эдийн засгаа тэлэх зорилгоор ингэний сүүний үйлдвэр байгуулах, 1000 тоннын мах ногооны зоорь байгуулах төслийг эхлүүлээд байгаа юм. Тухайлбал, . Үйлдвэр ашиглалтад орсноор аймгийн хэмжээнд 30-40 ингэний сүүний ферм байгуулж хоршоодод хариуцуулан ажиллуулах юм. Нэг ферм 2 ээлжээр, өдөрт 200 ингэний сүүг нийлүүлэхэд, хатаах технологиор боловсруулан дотооддоо болон БНХАУ, Япон зэрэг улс орнуудад гаргахаар төлөвлөөд байна. аж.

Уг зөвлөгөөнд Монгол улсын Их хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, ХХААХҮЯ-ны ТЗУГ-ын дарга Т.Гантогтох, МЭЕГ-ын дарга, ерөнхий эмч Д.Батчулуун, МААБХЗГ-ын хэлтсийн дарга Д.Батсүрэн, ЖДҮГ-ын БТЗГ-ын дарга А.Гэрэлзаяа, ГТБХЗГ-ын мэргэжилтэн Э.Уламбаатар нар урилгаар оролцсон юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.