СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Украин, Оросын төлөөлөгчид Украин-Беларусын хил дээр уулзана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Украины төлөөлөгчид өнөөдөр ОХУ-ын төлөөлөгчидтэй Украин-Беларусын хил дээр уулзаж, хэлэлцээр хийхээр төлөвлөж байна. Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрөгч ням гарагт Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенкотой утсаар ярилцсан бөгөөд хэлэлцээрийн үеэр болон Украины төлөөлөгчид ирж, буцах явцад Беларусын нутаг дэвсгэр дээрх бүх онгоц, нисдэг тэрэг болон пуужин хөөрөхгүй гэх баталгааг Лукашенко өгсөн аж.

Хэлэлцээр орон нутгийн цагаар даваа гаргийн өглөө болно гэж тус улсын Дотоод хэргийн дэд сайд Евгений Йенин хэлсэн юм.

Тэрээр энэ удаагийн уулзалтад зөвшөөрсөн хариу өгсөн ч эерэг үр дүн хүлээхгүй байгаагаа ард иргэддээ хэлсэн байна. Тодруулбал, Зеленский өнгөрөгч ням гарагт хийсэн мэдэгдэлдээ "Би урьдын адил илэн далангүй хэлье: Би энэ уулзалтын үр дүнд үнэхээр итгэхгүй байна. Гэхдээ тэд оролдоод үзэг. Тэгж байж Ерөнхийлөгчийн хувьд би бага ч болтугай боломж гарсан үед дайныг зогсоохыг оролдсон гэдэгт Украины нэг ч иргэн эргэлзэхгүй байх болно" хэмээн онцолжээ.

Түүнчлэн Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба энэ талаар "Украины албаныхан Оросын тал юу хэлэхийг сонсоход бэлэн байгаа ч дарамт шахалтад орж, бууж өгөхгүй. Бид өөрсдийн үзэл бодлоо шулуун шударга илэрхийлэх болно. Бидний хэлэлцэхэд бэлэн байгаа зүйл бол дайн, нутаг дэвсгэрийнхээ эзлэн түрэмгийллийг хэрхэн зогсоох тухай асуудал юм" гэсэн байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.