СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 LIVE: Н.Ариунболд: Засгийн газар зээлээ төлөхгүй байгаад Н.Мөнхбатыг буруутгаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр ирүүлжээ.

Уг саналыг хянан хэлэлцээд яллагдагч Н.Мөнхбатыг гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг хууль бус хэмээн үзэж Н.Мөнхбатын өмгөөлөгч Н.Ариунболд Шүүгчийн сахилгын хороонд гомдол гаргалаа.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын өмгөөлөгч Н.Ариунболд:

-Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулан өмнөх долоо хоногт олон хүнийг цагдан хорьсон. Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг “Эрдэнэс Монгол” ХХК-д 170 орчим тэрбум төгрөгийн зээл олгох асуудлыг шийдвэрлэсэн гэх үндэслэлээр буруутгаж АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. .

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад үүнээс гаднах өөр хуульд заасан үндэслэлээр хүнийг цагдан хорьж болдоггүй. Гэтэл Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч гүйцэтгэх ажиллагааны явцад цугларсан гэх нотлох баримтыг үндэслэн Н.Мөнхбатыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан. Энэ бол хүнийг хууль бусаар хорьж, үндсэн хууль зөрчсөн үйлдэл хэмээн бидний зүгээс үзэж байна.

Ингэхдээ шүүхийн хэлэлцүүлгийн үеэр нотлох баримт үзүүлээгүй. . Хүнийг шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад буруутай мэтээр нийгэмд худал мэдээлэл цацаж, урьдчилан яллаж цагдан хорьж болохгүй. Тиймээс асуудлыг шийдвэрлүүлэхээр хандаж байна.

Хөгжлийн банкны захирлаар 2012-2016 оны хооронд ажилласан Н.Мөнхбатыг дахин гэмт хэрэг үйлдэх санал, санаачилга гаргаагүй, хуульд заасан нотлох баримтаар нотлогдоогүй байхад зөвхөн таамаглалаар, АТГ-ын гүйцэтгэх ажиллагааны албан бичгээр цагдан хорьсон. Шүүх гүйцэтгэх ажиллагааны байгууллагын заавраар даалгавар биелүүлдэг болсон нь харамсалтай байна" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.