Монголбанкнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа:
-Цар тахлаас улбаатай 2020 онд хэд хэдэн нөхцөл байдал үүссэн. Мөн 2021 оны гуравдугаар сараас Хятад улс хилийн чанга дэглэмийг авч, хэрэгжүүлсэн нь Монгол Улсын экспортыг доголдуулж, тасалдсан. Хилийн дэглэмээс гадна цар тахлын шинэ хувилбарууд гарч, эдийн засагт тодорхойгүй байдлыг үүсгэсэн. Тухайн үед төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, тээврийн саатал үүсэх сувгаар эдийн засагт хямрал үүсч болзошгүй гэж тооцоолж байсан. Хамгийн төвөгтэй нөхцөл байдал нь хатуу хөл хорио тогтоох эсвэл эдийн засаг хямрах байдал гарч байв.
2020 онд улсын эдийн засаг зургаан хувийн өсөлттэй байх болов уу гэсэн төсөөлөлтэй байсан ч 1.4 хувьтай байгаа нь хүлээлтээс доогуур байгаа юм. Үүнд, цар тахлын нөхцөл байдлаас хойш хөдөлгөөнт байдлын индексээр 2021 оны нэг, хоёрдугаар улиралд хөл хориотой байсан тул гуравдугаар улирлаас эдийн засгийн хөдөлгөөний эрчим 5.3 хувиар нэмэгдсэн. Энэ нь хатуу хөл хорио суларч, хүлээлт их байсантай холбоотой. Экспорт хоёр жил дараалан агшилттай гарч байна. Харин импорт сэргэлт ажиглагдаж байна.
Эдийн засгийн нөхцөл байдлыг цар тахлын нөхцөл байдалтай харьцуулахад сэргэлтийн үе шатан дээр байгаа нь харагдаж байгаа юм. 2019 онд 5.5 хувиар өсч байсан эдийн засаг 2020 онд 4.4 хувиар агшиж, 2021 онд 1.4 хувиар өссөн бол 2022 онд 5.1 хувиар өсөх төлөвтэй байна.
Бид цар тахлаас хойш хөдөлгөөнт байдлын индекс тооцож эхэлсэн. Өнгөрсөн оны гуравдугаар улирлаас хойш энэ индекс өсөж байна. Үүнд олон нийтийн хүлээлт нөлөөлөв. Хэдий хөдөлгөөнт байдлын индекс хоёр дахин өссөн ч эдийн засгийн өсөлт бага байгаа нь асуулт үүсгэж байна. Хилийн хязгаарлалт өсөлтийг хазаарлав.
Өрхийн хэрэглээ 2021 онд -6.6 хувиар унасан ч эргээд 6.8 хувиар өслөө. Засгийн газрын хэрэглээ энэ онд - /хасах/ болж буурав. Нүүрсний салбар сүүлийн хоёр жил дараалан агшсан нь манай улсын эдийн засгийн үзүүлэлтүүдийг доош нь татав. Үүнд бид нүүрсээ хэрэглэгчдэд хүргэж чадаагүй нь нөлөөлсөн. Барилга, тээврийн салбар мөн хоёр жил агшив.
Худалдаа үйлчилгээний салбарууд хөдөлмөрийн шингээлт өндөр буюу олон хүнийг ажлын байраар хангадаг. Эдгээр салбар сэргэх хандлагатай байна. Өрхийн хэрэглээ сэргээгүй байна. Учир нь хөдөлмөрийн зах зээл бүрэн сэргэж амжаагүй. 2021 оны сүүлийн улиралд хөдөлмөрийн зах зээл тогтворжсон ч бүрэн сэргээгүй. Хөдөлмөрийн нийлүүлэлт аажмаар сэргэж байна. Энэ нь орлогоор дамжин өрхийн хэрэглээнд нөлөөлнө.
Дэлхий даяар инфляц өндөр байгаад дараах хүчин зүйл нөлөөлөв:
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Монголбанк 2021 оны эдийн засгийн үзүүлэлт болон ҮСХ-ноос гаргасан статистик мэдээллүүдийг танилцууллаа. Хаан банкны хувь эзэмшилтэй холбоотойгоор "Савада" сан эзэмшлийн тодорхой хэсгийг зарахаар болсон. "Савада холдинг"-оос гомдолтой гэх захиа ирсэн тухай сонссон. Энэ гомдол Монголбанкаар дамжаагүй. Гэхдээ АТГ-т хаягласныг харсан.
"Савада холдинг"-ийг 1958 онд байгуулсан. Савада гэж хүн Хаан банкны хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд 60 хувийг эзэмшдэг. Бусад хувьцаа МУ-ын иргэн н.Хулан, "Таван богд" групп зэрэг нийт 5 хувьцаа эзэмшигчтэй. Хэрэв нөлөө бүхий хувьцаа эзэмшигч хувьцаагаа зарахаар болвол Төв банканд заавал мэдэгдэх ийм үүрэгтэй. Энэ заалт 2019 онд Банкны тухай хуульд нэмэлтээр орсон. Украины дайнтай холбоотойгоор ОХУ-аас эрчим хүч, шатахуун авахад төлбөрийн систем дээр асуудал үүсэхээр байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.