2022 оны анхны алхалтыг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын аманд зохион байгууллаа.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хороо, Явган алхалтын холбоо хамтран өнгөрөгч амралтын өдрүүдэд “Хамтдаа алхаад эрүүлжье” аяныг зохион байгуулжээ. Алхалтад дүүргийн Засаг даргын дэргэдэх 10 хэлтэс, албадын 161 ажилтан, албан хаагчид хамрагдаж, алхагчдын дунд хөгжөөнт буухиа тэмцээнийг зохион байгуулсан.
Багийн дүнгээр Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Цагдаагийн газрын хамтарсан баг 1-р байр, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ 2-р байр, Улсын бүртгэлийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн хамтарсан баг 3-р байранд тус тус шалгарч, “Талархал”, мөнгөн шагналаар шагнагдлаа. Мөн нийт хэлтэс, албадад Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Талархал” гардуулсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.