ЭМДЕГ-ын Хэрэглэгчтэй харилцах төвөөс хүргэдэг цувралаар мэдээллийн ажилтан О.Пунцагдулам
ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээ болон төлсөн шимтгэлээ хялбархан шалгах боломжийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Даатгуулагч иргэн та 2019 оноос хойших ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлснөөр аливаа учирч болзошгүй гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлж хэрэгцээтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэнэ.
Даатгуулагч та Edaatgal аппликэйшнээр дамжуулан 2019 оноос хойших ЭМД-ын шимтгэлээ төлөх боломжтой бөгөөд таны шимтгэл 15-30 минутад баталгаажна.
https://play.google.com/store/apps/details
Даатгуулагч та Ebarimt аппликэйшнээр дамжуулан ЭМД-ын шимтгэлээ сараар, хагас жилээр, бүтэн жилээр сонгон төлөх боломжтой.
https://apps.apple.com/gm/app/ebarimt/id1071510270
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.