“Бээжин-2022” өвлийн паралимпын наадам хөшгөө нээхэд 6 хоног /гуравдугаар сарын 4-ний өдөр эхэлнэ/ үлдлээ.
"Бээжин 2022" өвлийн паралимпын наадамд оролцох Монголын баг бүрэлдэхүүн өнөөдөр хилийн дээс алхлаа. Паралимпын гүйлтийн цанын төрөлд манай улсаас дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор Б.Ганболд, Ц.Дашдорж нар өрсөлдөнө. Харин уулын цанын төрөлд дасгалжуулагч Д.Очирсүхийн удирдлага дор Б.Цэрэнпунцаг уралдах юм. Тэднээс Б.Ганболд "Сочи-2014", "Пёнчан-2018" паралимпын наадамд уралдсан туршлагатай бол Ц.Дашдорж, Б.Цэрэнпунцаг нар анх удаа паралимпын цасан замд хурд сорих гэж байна.
Манай тамирчдын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хорооны олон нийтийн сүлжээ