Гадаад харилцааны яамнаас Украин улсад байгаа Монгол улсын иргэдийн нөхцөл байдлын талаар өдөр бүрийн 15.00 цагт мэдээлэл өгч байгаа. ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд:
-Өнөөдрийн байдлаар манай улсын найман иргэн Польшийн хилээр орж ирсэн байгаа. Одоогоор Украин улсын Киев хотод дөрөв, Харьков хотод 23 иргэн, Кривой Рог хотод хоёр оюутан байна. Өдөр бүр тэнд байгаа иргэдтэйгээ холбогдож байгаа.
Харьков хотод нөхцөл байдал намжиж оюутан, иргэд дотуур байр, гэртээ байна гэсэн. Гэхдээ тус хотын хувьд орох гарах хөдөлгөөн хаасан тул тэнд байгаа иргэдээ татан авахад хүндрэл гарч байна. Харьков хотын хөдөлгөөн нээсэн даруйд иргэдээ татан авах болно. Тэнд байгаа иргэдэд мөнгөн тусламж өгөхөөр болсон. Одоогоор хүнсний дэлгүүр ажиллаж байгаа гэх мэдээллийг бидэнд өгсөн.
Түүнчлэн тус улсад байгаа манай улсын иргэд Гадаад харилцааны яаманд бүртгүүлж, нутаг буцах хүсэлтээ илэрхийлж байна. Нийтдээ манай улсын 100 орчим иргэн тус улсад байна. Украинд гадаадын 250 мянган гаруй иргэн байгаагаас 155 орны 76 мянган оюутан байна. Гадаадын бусад улсууд иргэдээ хил залгаа орон руу гарахыг зөвлөж байна. Киев хотоос манай улсын 13 иргэн Польшийн хил руу ирж байгаа. 10 иргэн нь галт тэргээр, гурван иргэн нь өргөмжит консулын автомашинаар Польшийн хил руу дөхөж байна гэх мэдээлэл авсан. Украин улсаас иргэдээ авчрах зардалд дунджаар 3-4 сая төгрөг зарцуулах тооцоолол гарсан гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сарын өмнө хүссэн албан бичгийг өнөөдөр яг өгөх гэж байлаа гээд тэнэгтэж байсан түшмэл биз дээ энэ чинь. Имй юмнуудыг зайлуулаач арчаагүй ажлаа хийдэггүй