Нөхөн бүртгэлийн үйлчилгээ “e-Mongolia”-д нэвтэрлээ. Ингэснээр иргэн та доорх лавлагаанууд дээр мэдээллээ өөрчлөх шаардлагатай бол тус үйлчилгээг сонгож, нөхөн бүртгэлээ цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хийлгэх боломжтой болжээ.
Түүнчлэн нөхөн бүртгэлийн үйлчилгээний тусламжтайгаар хуулийн этгээд татан буулгах тухай мэдэгдэх, хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч өөрчлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл зэрэг үйлчилгээг авах боломжтой.
Тус үйлчилгээг авахын тулд та www.e-mongolia.mn сайтад нэвтрэн орж, үйлчилгээнүүд цэсээс иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн гэсэн үйлчилгээ рүү орон “Нөхөн бүртгэл хийлгэх” гэсэн үйлчилгээг сонгосноор та тус үйлчилгээг цахимаар үнэ төлбөргүй авах боломжтой.
Үйлчилгээг авахын тулд НОТЛОХ БАРИМТ хавсаргах шаардлагатай гэдгийг анхаараарай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.