СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-02-26

Танилц: 150.8 төгрөгийн ногдол ашиг хуваарилах 35 компани

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Компанийн тухай хуулийн 46.5-д хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр хуульчлагдсан.  

Хуульд заасан хугацаа дуусгавар болсон буюу 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 88 хувьцаат компаниас ногдол ашиг хуваарилах эсэх талаар шийдвэрийг ирүүлснээс  Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж, олон нийтэд мэдээлсэн байна. 

  • 2019 онд 112.1 тэрбум,
  • 2020 онд 132.7 тэрбум,
  • 2021 онд 110.5 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тус тус хуваарилахаар шийдвэрлэсэн бол
  • 2022 онд 150.8 тэрбум төгрөг болон өссөн байна.

Өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оноос 97.5 хувиар өсөж 5.9 их наяд төгрөгт, хувьцааны хөрвөх чадвар 3.3 нэгжээр өсөж 5.1 хувьд, харин хоёрдогч зах зээлийн арилжааны хөрвөх чадвар 3.8 хувьд, ТОП-20 индекс өмнөх оноос 25,125.80 нэгжээр буюу 130.3 хувиар  өсөж 44,411.60 нэгжид хүрснээр сүүлийн 30 жилийн түүхэндээ хамгийн дээд түвшинд хүрсэн. Үнэт цаасны зах зээлд шударга, үр ашигтай, өрсөлдөөн бүхий, ил тод байдлыг хэвшүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 28 дугаар “Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай” тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг хувьцаат компаниудад үүрэг болгосон.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Boldbaatar Boldbaatar
2 жилийн өмнө
202.126.88.171

Irgen.bvrt.ogoh.yum.uu.

Зочин
2 жилийн өмнө
39.7.25.149

Goe

Х Баттуяа
2 жилийн өмнө
202.126.88.216

Gvvd sek Kampman gej alga bn

Зочин
2 жилийн өмнө
39.7.25.149

Goe

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.