СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-26

С.Батжаргал: 100 айл дахь цемент, арматур төмрийн томоохон төв, захуудыг Налайх руу эхний ээлжид нүүлгэх боломжтой

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2018 онд “100 айл” буюу төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх талаар судлах ажлын хэсгийг байгуулсан.

Уг ажлын хэсгийг өнгөрсөн оны сүүлээр шинэчлэн байгуулсан бөгөөд ажлын хэсэгт нийслэлийн төр захиргааны 15 байгууллагын төлөөллүүд багтсан. Ажлыг хэсгийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Төгөлдөр ахалж байна. Харин өнөөдөр тус ажлын хэсэг хуралдаж, 100 айлыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн одоогийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсож, цаашид зохион байгуулах ажлын талаар хэлэлцлээ.

Хурлын эхэнд “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын дарга С.Батжаргал тус паркийн дэд бүтцийн ажлын явцын талаарх мэдээллийг өгөв. Тэрбээр . Нэг үйлдвэр 0.5 га талбай ашиглахаар тооцвол 6.3 га ашигтай талбайд нийт 20 орчим үйлдвэр байх боломжтой.

Өнөөдрийн байдлаар 100 айлд үйл ажиллагаа эрхэлдэг 10 орчим аж ахуй нэгж тус технологийн парктай үйл ажиллагааны гэрээ байгуулаад байна” гэв.

Мөн одоогийн байдлаар паркийн цахилгаан хангамжийн ажлын явц 30 хувьтай байгаа аж. Тиймээс эхний ээлжид 100 айлд цемент, арматур төмрийн худалдаа эрхэлдэг томоохон худалдааны төв, захуудыг нүүлгэх боломжтойг хэллээ.

100 айлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 59 хувь нь барилгын материалын бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг. Харин үлдсэн 41 хувь нь тус худалдааг түшиглэн дагалдах үйл ажиллагаа эрхэлдэг аж. Ажлын хэсгийн гишүүд дэд ажлын хэсэг байгуулах, дараагийн удаа “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-д ажиллахаар санал нэгдлээ. Мөн “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн дэд бүтцийн ажилд шаардлагатай төсвийг шийдвэрлэхээр ажиллана гэдгийг ажлын хэсгийн ахлагч Г.Төгөлдөр онцолж байв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
59.153.113.168

Барах уу. Бат-үүл л бараагүй юм даа. Харин тэр баахан мөнгөтэй болсон байж магадгүй. 100 айлын барилгын захыг нүүлгэсэн хүнд баатар цол өгөх хэрэгтэй

Болд
2 жилийн өмнө
122.201.21.167

Балаи нарантуул зах 100аил Нүүлгээч

хур
2 жилийн өмнө
202.9.47.62

хуцлаашдэээ 100 айлын барилгын ямар төмөр цемэнтниии том зах байдаг юм бүү том хуц ядаж дээвриин төмриин хужаагуудааа зайлуулчих

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.111

Бүгдий нь гарга төр төмөр нүүрээ харуулах цаг болсон

Иргэн
2 жилийн өмнө
139.5.219.189

Тэгээд одоо хурдан барилын ажил эхлэхээс өмнө амжуулах хэрэгтэй шүү! Тэгээд дээр нь энэ олон МСҮТ сургуулиудыг дараа нь давхардсан олон хувийн дээд сургууль сүүлд нь улсын сургуулиудаа хот аймаг орон нутагт нь нэг нэгээр нь эхлээд хэрэгжүүл!! Бөөнд нь нэг мөр шилжүүлэх боломжгүй.

Зочин
2 жилийн өмнө
139.5.219.189

Хахууль авахгүй хужаа нараа мөн эхэнд нь нүүлгэ! Нүүлгэхгүй үлдээвэл хахууль авсан гэж хардах үндэслэлтэй шүү!

zochin
2 жилийн өмнө
66.181.161.91

Estoi zub shiidber bnaa. Odoo unaagui hun alga,tomoohon zahuud hotiin tubd bh yamarch hereg alga. Hotiin tugjreliig buuruulah gol arga mun.

zochin
2 жилийн өмнө
66.181.161.91

Zub shiidber bn. Tom zahuud hotiin tugjreliin 30-40%-g ezelj bgaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.