СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-25

Алтай хотхоны уулзвараас хуучин Цагаан хаалга хүртэлх авто замыг түр хаана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн Энгельсийн гудамж дахь дулааны шугам сүлжээнд гэмтэл гарсан тул Алтай хотхоны уулзвараас Хуучин цагаан хаалга хүртэлх авто замыг түр хааж, засварлахаар болжээ.

Тодруулбал, дээрх авто замын зорчих хэсгийг бүрэн хааж, Бага чадлын ус, дулаан дамжуулах 61 дүгээр байрны халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн усны ф76мм-ийн төв шугамд гарсан гэмтлийг

  • 2022 оны хоёрдугаар сарын 25-ны 23:00 цагаас хоёрдугаар сарын 26-ны өдрийн 06:00 цагийн хооронд,
  • 2022 оны хоёрдугаар сарын 26-ны 23:00 цагаас хоёрдугаар сарын 27-ны 06:00 цагийн хооронд тус тус засварлах юм байна.

Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.