ГХЯ-аас Украины нөхцөл байдал, тус улсад байгаа иргэдийн асуудлаар мэдээлэл хийлээ. Украины нөхцөл байдал тодорхойгүй байгаа бөгөөд манай улсын иргэд тэнд байгаатай холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас өдөр бүр 15:00 цагаас мэдээлэл хийхээр болжээ.
ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд:
-Украины Харьковд хотод нийт 18 оюутан, дөрвөн байнга оршин суудаг монгол иргэн байгаа. Харин Киев хотод 12 оюутан, гурван байнга оршин суудаг иргэн байгаа бол Кривой Рогт хоёр оюутан байгаа юм.
Харьковд хотод байгаа оюутнуудын тухайд дайн эхэлснээс хойш хэсэг хугацаанд хорогдох байранд байсан. Өнөөдөр өглөөний авсан мэдээгээр зарим оюутан тухайн хорогдох байрнаас гарч, оюутны байр болон өөр бусад байруудад очсон байна.
Гэхдээ тус хотод нөхцөл байдал харьцангуй хэвийн болж байна гэсэн мэдээллийг өгч байна. Киев хотод болон Кривой Рогт байгаа оюутнууд бүгд Оюутны байрандаа байгаа бол бусад хотуудад оршин сууж байгаа манай иргэд өөр, өөрсдийнхөө гэрт байгаа гэсэн мэдээлэл байна.
Львов хотод манай улсын нэг оюутан суралцдаг. Тус оюутан Украинд түр хугацаагаар зорчиж байсан гурван монгол иргэний хамтаар Монголын цагаар өнөөдөр 11:00 цагийн орчимд Польшийн хилийг давсан буюу Польш улс руу нэвтэрсэн байна.
Польш улсын хувьд дайнаас зугтаж байгаа гадны иргэдийг 15 хоногийн хугацаатай ямар нэг виз болон бусад шаардлагыг тавихгүйгээр хилээрээ нэвтрүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Энэ хүрээнд бид өчигдөр Польшийн хил нэвтрэх хүсэлтэй монгол иргэдийн жагсаалтыг тус улсын талд хүргүүлсэн. Өнөөдөр ГХЯ-нд оюутнуудын ар гэрийн төлөөлөл ирж уулзсан. Тэдний зүгээс татан авах ажиллагааг аль болох хурдан зохион байгуулах, Харьков хотод хоол хүнсний асуудал үүсэж болзошгүй байгаа тул тусламж үзүүлэх хүсэлт тавьсан. Бидний зүгээс өргөмжит консул бусад холбоогоор дамжуулан оюутнуудад хүнс хоолны тусламж үзүүлэх боломжийг хайж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Манай улс одоо чадах юм нь мориор татаж авах юм гэнэ Бидний хийж чадах юм гэнэ