Украины нийслэл Киев Оросын агаарын халдлагад өртөж эхэлснийг Украины Дотоод хэргийн яамны зөвлөх Антон Геращенко баталжээ.
Тэрээр "Киев рүү далавчит болон баллистик пуужингаар цохилт өгч эхэллээ. Би дөнгөж сая хоёр хүчтэй дэлбэрэлт сонссон" хэмээн олон нийтийн сүлжээндээ бичсэн байна.
Халдлага орон нутгийн цагаар өнөөдөр үүрээр эхэлсэн бөгөөд Киевийн төвд хоёр том дэлбэрэлт болсны дараа алсад гурав дахь дэлбэрэлт сонсогдсон гэж "CNN" агентлагийн төлөөлөгч мэдээлжээ. Нэг дэлбэрэлт нь Познжаки болон Харьковс метроны буудлын хооронд болсон аж.
Украины армийн агаарын довтолгооноос хамгаалах систем Оросын нисэх онгоц, дронуудыг устгаж байгааг орон нутгийн эрх баригчид онцолсон юм.
Еще одно видео с моментом взрыва в небе над Киевом
— Дождь (@tvrain) February 25, 2022
ДАННОЕ СООБЩЕНИЕ (МАТЕРИАЛ) СОЗДАНО И (ИЛИ) РАСПРОСТРАНЕНО ИНОСТРАННЫМ СРЕДСТВОМ МАССОВОЙ ИНФОРМАЦИИ, ВЫПОЛНЯЮЩИМ ФУНКЦИИ ИНОСТРАННОГО АГЕНТА, И (ИЛИ) РОССИЙСКИМ ЮРИДИЧЕСКИМ ЛИЦОМ, ВЫПОЛНЯЮЩИМ ФУНКЦИИ ИНОСТРАННОГО АГЕНТА pic.twitter.com/CmiEnMaXIO
Эх сурвалж: The Guardian, CNN, Дождь
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.