Украин улсад сурдаг монгол оюутнуудын ар гэрийн төлөөллүүд Гадаад хэргийн яамны албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтаар ГХЯ-наас Украин дахь оюутнуудыг татан авах тал дээр тодорхой хариулт өгөөгүй бөгөөд одоо байгаа газартаа байрлах нь илүү аюулгүй, оюутнуудаа авах боломжийг судалж байна гэж мэдэгджээ.
Эцэг, эхийн төлөөлөл:
-Агаарын зам нээгдсэн тохиолдолд чартер нислэгээр оюутнуудаа авахаар төлөвлөж байна, мөн бусад аргыг судалж байна гэж ГХЯ-аас мэдэгдлээ. Гэхдээ нислэг үйлдэх ямар ч боломжгүй гэдгийг бүгд л мэдэж байгаа. Харьков хот тэр чигтээ бүслэгдсэн учраас хотоос гарах ямар боломжгүй байгаа. Бид Оросын талтай гэрээ хэлэлцээр хийгээд Оросоор дамжуулж хүүхдүүдээ авах хүсэлтээ илэрхийллээ. Одоогоор ямар ч шийдэлд хүрээгүй, биднийг хоёр өдөр хүлээ гэж байна.
Метроны буудалд монгол оюутнууд хоргодож байна. Нөөцөлсөн жаахан хүнс нь өнөөдөр бараг дуусах байх. Метроноос гарах боломжгүй, гарахаар цагдаа нар нь буцаад ор гэж байгаа. Иймд хүүхдүүд маань энгийн хэрэгцээгээ ч хангаж чадахгүй хоол хүнсгүй, утас нь цэнэггүй болсон. Энэ тал дээр анхаарч өгөхийг хүслээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хүний төлөө биш, кастын тогтолцоогоор шургалсан төрийн албан хаагчдыг яалтай билээ. Үнэхээр хариуцлагагүй юм аа
Давагдашгүй хүчин зүйл, хүлээхээс өөр арга байхгүй
Ali ert uursduu ireh baisan shuudee.sanal asuugaad uursduu irehgui gesen gee bizdee.etseg ehchuud in buruu shuudee.Iim deer ni tulgachijaad hen negnig buruutgaj ni buruu shuudee.Eruul bol bolj l taaraa