СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-25

🔴 LIVE: Украинд сурч байгаа оюутнуудын ар гэрийнхэн ГХЯ-ны гадна жагсаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор тухайн улсад суралцаж байгаа оюутнуудын эцэг, эхчүүдийн төлөөлөл ГХЯ-ны албаныхантай уулзаж байна.  

Эцэг эхийн төлөөлөл:

Мөн, агаарын дайралт өгөх  гэдэг дохиоллоос болж хүүхдүүдийг гадагшаа огт гаргахгүй Харьков хотын метроны буудал байгаа. Тэнд арав гаруй оюутнууд байна. Гэтэл өчигдөр Гадаад харилцааны яамнаас худал мэдээлэл өгч байгаад үнэхээр гайхаж байна.

Нөхцөл байдал хүндэрч байгааг оюутнууд сарын өмнөөс хэлээд байхад огт тоогоогүй тохуурхаж нутаг буцах хүсэлт олгоогүйд ар гэрийнхний зүгээс гомдолтой байна. Монголыг хариуцаж байгаа албаны хүн нь ингэж хэлэхээр хүүхдүүд итгэх нь мэдээж. Ер нь тийз, бусад зардлаа даалгах хүсэлт нэг ч оюутан гаргаагүй. Өөрсдийн зардлаар Монгол руу буцах хүсэлт л гаргаж байсан. Тийм байхад зөвшөөрөл олгоогүйгээс бичиг хийж өгөөгүйгээс өнөөдрийн хүнд нөхцөл байдалд хүргэлээ.

Метроны буудалд байгаа украин иргэдийг цэрэгт татаж, нөхцөл байдал ихээхэн хүнд байна гэж хүүхдүүд маань бидэнд мэдээлсээр байна. Гэтэл нислэг үйлдэх ямар ч боломжгүй газраас чартер нислэгээр хүүхдүүдийг татна гэж сайд нь мэдээлж байгааг гайхаж байна. Одоо бидэнд ямар арга замаар хүүхдүүдээ эсэн мэнд эх нутаг нь шуурхай авчрах вэ гэдэг асуудал чухал байна. Бид хүүхдүүдээ Оросоор дамжуулан авах хүсэлтэй байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
59.153.84.246

Хүүхдүүд юу мэдэх вэ дайн байлдааны талаар ойлголт байхгүй шү дээ эртхэн зохион байгуулаад татаад авчихгүй дээ

kni
2 жилийн өмнө
192.82.72.209

say huuhdud irhed oorsdoo ybhgui geed uldsen gseen. tm tom tolgoilj odoo tegcheed yu helhevdee dandaa hund buruu tohoh gej haihaa bolimoor yum.

Зочин
2 жилийн өмнө
122.201.22.65

ТЭР БОЛД ГЭДЭГ НӨХӨР ДООГЛООД ЯРЗАЫГААД БАЙСАН ГЭСЭ ШҮҮ

Зочин
2 жилийн өмнө
122.201.22.65

ТЭР БОЛД ГЭДЭГ НӨХӨР ДООГЛООД ЯРЗАЫГААД БАЙСАН ГЭСЭ ШҮҮ

Зочин
2 жилийн өмнө
192.82.90.119

Юм л бол төр засаг руугаа дайрдаг давшилдаг энэ зангаа татвал яасан юм бэ? Төр иргэнийхээ төлөө зохих арга хэмжээ авах нь зүйн хэрэг. Гэхдээ бас оюутан, тэдгээрийн эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага гэж байх ёстой болов уу.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.