Энэ долоо хоногт хонины ястай мах нэг кг нь дунджаар 12293 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 14235 төгрөгийн үнэ ханштай байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 272 (1.9%) төгрөгөөр өсч, үхрийн цул махны үнэ 243 (1.5%) төгрөгөөр өссөн байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 11500 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 17500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 490 (4.2%) төгрөгөөр өсч, хонины цул махны үнэ 53 (0.4%) төгрөгөөр буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 10500 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 14800 төгрөгөөр худалдаалж байна.
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1490-1800 төгрөг, 1-р зэргийнх 1310-1600 төгрөг, 2-р зэргийнх 969-1200 төгрөг байна.
Энэ долоо хоногт монгол лууван 1.7 хувиар буурч 2995 төгрөгөөр, монгол байцай 0.4 хувиар өсч 2488 төгрөгөөр, монгол хүрэн манжин 1.1 хувиар буурч 3574 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ муу хар дайн нээрээ манайд нөлөөлчих юм аа. Хэдэн мал малчин гайгүй бгаа. Новш тахиа авч идэхээс бас өссөн үү.