СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-25

10 жил гацсан Эмээлт аж үйлдвэрийн паркийн ажил үргэлжилнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

“Хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн баримт бичиг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн анхны хуралдаан боллоо. Хуралдааныг Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар удирдан явуулав. Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжих төсөл нь Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, жижиг, дунд үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг өсгөх, иргэдийн амьдрах таатай, эко орчин бүрдүүлэх гэхчлэн олон талын зорилго, зорилтыг багтаажээ.

Төслийн хүрээнд нэн түрүүнд Эмээлт аж үйлдвэрийн паркийг байгуулна.Энэ ажил арваад жилийн өмнөөс яригдаж, Дэлхийн банкны дэмжлэг түр хугацаанд засварласан хэдий ч дахин урагшлах, ажил хэрэг болгох тааламжтай цаг үе ирээд байгааг Ажлын хэсгийн гишүүд хэлж байлаа. Хуралдааны үеэр “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк” ОНӨҮГ-аас “Эмээлт-Шинэ эко парк”-ийн төлөвлөлтийг танилцуулав. Энэхүү эко парк нь импортыг орлох, экспортын баримжаатай дэлхийн жишигт хүрсэн хөнгөн үйлдвэрийн парк байх бөгөөд Улаанбаатар хотоос 30 км-ийн зайтай Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Шар хөцийн хоолойд баригдах юм. Нийтдээ дээр хоногт 20 мянган тонны хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барихаар тооцож буй. 2014-2017 онд паркийн хэсэгчилсэн төлөвлөгөө, ажлын зургуудыг хийсэн байна.

Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлдвэрлэлийг дэмжих төв НӨҮГ-аас эко паркийг байгуулж, үйлдвэрүүдийг нүүлгэн байршуулахдаа анхнаас нь кластер байдлаар хөгжүүлэхэд анхаарахыг сануулсан бол Ус сувгийн удирдах газрын төлөөлөл аж үйлдвэрийн парк байгуулах ажилд мэргэжлийн байгууллагууд, тэр дундаа салбарын яам идэвх чармайлттай оролцохын чухлыг өгүүлсэн юм.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Г.Дарханчулуун “Энэхүү эко парк нь Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд багтсан байдаг. Өмнө нь боловсруулсан ТЭЗҮ-ийг шинэчлэх шаардлагатай гэсэн саналыг зарим хүн хэлж байна. Анх 2012 онд 250 га талбайд парк байгуулахаар ТЭЗҮ боловсруулж байсан. Дараа нь 2017 онд 160 га талбайтайгаар дахин боловсруулсан. юм. Учир нь бид холбогдох яамд, төрийн бус байгууллага, үйлдвэрүүдийн саналыг авч тусгасан. Одоо гагцхүү байгууллага хоорондын уялдаа холбоо, менежмент талдаа түлхүү анхаарч, ажлаа яаравчлах нь чухал” хэмээж байлаа.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо орчимд байршиж буй арьс шир боловсруулах 30 орчим үйлдвэрийн тухайд Шар хөцийн хоолой руу нүүдэллэж, бусад төрлийн хоёрдогч түүхий эдийн үйлдвэрүүдийг кластер байдлаар хөгжүүлэхийг олон жилийн турш хүлээж байгаа гэж Монголын арьс ширний холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан хэлж байлаа. Учир нь арьснаас гардаг өөх тос, дэл сүүл, ноос, ноолуур, сүүл, хөөвөр, захалгааны хог зэргийг боловсруулж чаддаггүйгээс арьс ширний үйлдвэрийнхэн Турк, Солонгос, Хятад, Итали, Испани зэрэг орны ижил төрлийн үйлдвэрүүдтэй өрсөлдөх боломж бүрдэхгүй байгааг мөн үеэр дурдаж байв. Түүнчлэн тэрбээр дээрх бүх зорилтын хажуугаар үйлдвэрүүд нүүснээр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулахад тодорхой хувь нэмэр болно гэсэн юм.

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк” ОНӨҮГ-ын дарга Б.Мягмар “Бид гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, шинэ дэвшилтэт технологийг хөгжүүлэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх, дэлхийн зах зээлд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх гэхчлэн олон үүргийг хүлээн ажиллаж байна. Манай байгууллага олон чухал ажлыг богино хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа” гэсэн юм.

Хуралдааны үеэр паркийн захиргааны байгууллагын оноосон нэр оновчтой эсэхийг дахин нягтлах, байгаль, цаг уурын эрсдэлт нөхцөл газар хөдлөлт, үерийн далан сувгийг тооцоолж бүтээн байгуулалтаа хийх, Дэлхийн банкнаас бусад гадаад, дотоодын санхүүгийн эх үүсвэр бий болгох зэрэг саналыг гаргаж байлаа. Хуралдаанаар үйлдвэрүүдийн нүүлгэн шилжүүлэх ажлын төлөвлөгөө болон байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах дэд ажлын хэсгүүдийг байгуулан, ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулах чиглэлд  хамтран ажиллахаар тохиролцлоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
192.82.68.163

saihan burah yum aa 10 garan jil bolj bhad 1surguuli tsetserleg bhgui zasmal zamch oligtoi taivij chdahgui bj

irgen
3 жилийн өмнө
64.119.23.145

butehgui de! Ta nar jinhene mergejliin baiguullaguudiig n shahan habchij zugeer l mongoo hubaah garuudiig shalgaruulsan m unen shu de! Tsag hugatsaa haruulah baih. iimerhuu uildlee zogsoohoos naash hogjil debshil, ahits ololt yariad hereggui de ! Malnuudaa!

Омсхо
3 жилийн өмнө
202.131.248.206

Нэг нүхэн гарц ч болсон гаргах ажлаа эхлүүлээч ээ! Вагон депогийн тэр хавиар явган хүний ч болсон ямар нэгэн гарц гаргаачээ! Тэгвэл цэцэрлэг, сургууль, ажилдаа маш их хүн явган явах гээд байна ш дээ. Машин унахгүйгээр !!!!! Иймэрхүү юмнуудыг сэтгэж олж хар л даа !!!!! Хотын захиргаа ямар их ярьдаг юм бэ? Бүтээж байгаа юм алга !!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.