Украины Ерөнхийлөгч асан, одоогийн хууль тогтоогч Петр Порошенко ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг орчин үеийн Гитлертэй зүйрлээд, "Өнөөдөр эмгэнэлтэй өдөр тохиож байна" хэмээн мэдэгджээ.
Киев дэх Парламентын гишүүд үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцэж байх үеэр тэрээр ийнхүү Парламентын ордны гадна үг хэлсэн байна. Украин улсыг 2014-2019 оны хооронд удирдсан Порошенко өмнө нь "Намайг Ерөнхийлөгч байсан цагт Донецк хэзээд Украины нэг хэсэг байх болно. Донецк хэзээ ч тусгаар улс болохгүй. Би газар нутгаа бусдад алдахгүй" хэмээн мэдэгдэж байсан билээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, Украины Парламентын байдал хурцадмал байгаа бөгөөд ордон дотор олон тооны зэвсэглэсэн хүн байгаа аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ene nohor chini hergin ezen sh uu dee.
Энэ шоронд байх ёстой нөхөр гээд л баримт сэлт гараад байсан.шоронгоос гарсан юм уу
manaihan zarim uksiin tagnuuaas ikuu medeeletei bgaamudaa haha ene buruu ter ingesen ch gh shig elgiin maluud duugai bwal yasiin
Харин чи фашист үнэн үү үнэн ш дээ
Өмхий фашист минь зайл. Чи жинхэнэ өөрөө фашист шүү
Путин сүйрэхнь гарцаагүй шүү