Гадаад харилцааны яамнаас Украин улсаас иргэдээ татаж авах асуудлаар мэдээлэл хийж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Украинд энэ жилийн хувьд 68 оюутан суралцаж байна. Мөн тухайн улсын иргэдтэй гэр бүл болон байнгын аж төрөн амьдардаг болон олон улсын байгууллагад ажилладаг 22 иргэн байна. Тэдгээр 22 иргэн ирэх хүсэлтээ илэрхийлээгүй.
Украин улсад элчин сайдын яам байхгүй. Өргөмжит консул ажилладаг.
Нөхцөл байдал хүндэрч магадгүй гэсэн үүднээс сарын хугацаанд оюутнуудад эх орондоо ирэх зөвлөмж хүргүүлж байсан. Өнөөдрийн байдлаар 41 оюутан эх орондоо буцаж ирсэн. Үлдсэн 27 оюутан янз бүрийн шалтгаанаар эх орондоо буцаж ирэх шийдвэрээ гаргаж чадалгүй өнөөдрийг хүрлээ. Шалтгаан нь голдуу төгсөх курс болон хэлний бэлтгэл ангийн оюутнууд байгаа юм.
Оюутнууд эхнээсээ эх орондоо ирэх хүсэлтээ гаргаж эхэлсэн. ГХЯ сарын өмнөөс эрсдэлийн төлөвлөгөө гарган ажиллаж байгаа.
Одоо олон улсын нислэгүүд цуцлагдсан байдалтай байна. Бид эхний ээлжид хоёрдугаар сарын 26,27-ны нислэгт 21 суудал захиалчихсан байгаа. Оюутнуудаа зардлыг нь төлөөд авч ирье гээд зардал мөнгөний асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар орууллаа.
Мөн зургаан оюутныг дараагийн ойрын нислэгт захиалсан. Нисэж болохгүй тохиолдол газраар буюу Польшоор дамжуулж авах арга хэмжээг авна" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.