УИХ-аас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд нь “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №06 дугаарт хэвлэгдсэн. Эдгээр хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр аливаа этгээд нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэхгүйгээр виртуал хөрөнгийн үйлчилгээг эрхлэх боломжгүй.
Мөн тус хуульд заасны дагуу Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлээгүй компани буюу Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор бүртгэсэн шийдвэр гараагүй байхад виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүгийн үйл ажиллагаанд оролцох болон үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу.
Та бүхэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хуулиудтай дараах холбоосоор танилцана уу.
1.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль
2.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль
3.Зар сурталчилгааны тухай хууль
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль
7.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль
8.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль
9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль
10.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль
11.Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль
12.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.