СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-24

НИТХ-ын Хүний хөгжлийн хороо Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 12 агентлагт ажиллаж эхэллээ. Өнөөдөр нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллав.

Энэ үеэр жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, тогтоомж, төрийн бодлогыг байгууллагын чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг үнэлж дүгнэлээ. Мөн тус хорооноос өнгөрсөн онд уламжилсан санал, дүгнэлтийн биелэлттэй танилцсан юм.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын тайлан мэдээллээс дурдвал, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомж, төрийн бодлогын байгууллагын чиг үүргийн хүрээнд хэлэлцүүлэг, сургалтуудыг зохион байгуулжээ. Баянзүрх, .

Харин тус хорооноос өгсөн зөвлөмжийн хүрээнд “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж буй нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын жолооч болон хүүхэд зохицуулагч нарт цахим сургалт олгожээ. Мөн “Дэлгэцийн донтолт, цахим орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” зэрэг 20 орчим сургалт, бусад арга хэмжээг зохион байгуулсан байна.
Хүний хөгжлийн хороо ирэх долоо хоногт Нийгмийн бодлогын хэлтсийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөө, тус хорооноос өгсөн санал зөвлөмжийн биелэлтэй танилцана.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.