СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-24

БНХАУ-аас импортолж буй ачаа тээврийн үнийг дахин буулгах тал дээр анхаарахыг үүрэг болгов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсгийнхэн өнөөдөр цахимаар хуралдлаа. Замын-Үүдийн хилээр өдөрт 60-70 чингэлэг тээвэр, 10-20 тээврийн хэрэгсэл орж ирж байгаа талаар ЗТХЯ-ны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбоотой барилгын материал багагүй хэмжээгээр орж ирж байгаа ч чингэлэг тээвэрт багтахгүй, овор хэмжээтэй барилгын материал, тоног төхөөрөмж, төмөр хийц бүтээц хилээр нэвтэрч чадахгүй байгааг Барилга хот байгуулалтын яамны Барилгын материал үйлдвэрлэлийн хэлтэсийн дарга Д.Батзориг уламжиллаа.

Харин барилгын материалын чингэлэгт багтахгүй, овор ихтэй ачааг хуучнаараа буюу задгай вагоноор ачих саналыг БНХАУ-ын талд хүргүүлээд байгаа талаар Эрээн хотын Консулын газраас мэдээлсэн.

Хурлын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.