СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-02-24

ЭЕШ-ын бүртгэл болон зохион байгуулалтын талаар цахимаар зөвлөгөө өгч байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2022 оны хоёрдугаар сарын 14-нд эхэлж,  eyesh.eec.mn цахим хуудсаар явагдаж байна.

Бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс “Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл, зохион байгуулалт” сэдэвт цахим зөвлөгөө мэдээллийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид, анги удирдсан багш нарт хоёрдугаар сарын 21-28-ны өдрүүдэд өгч байна.

Цахим сургалтад нийслэлийн есөн дүүргийн 223 сургуулийн нийт 14333 сурагчид хамрагдах боломжтойг БҮТ-өөс мэдээллээ.

 Шалгуулагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ :

  • Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана.
  • Элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлнэ.
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг байна
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
  • Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, хүсэлт, эмчийн магадлагаа, тодорхойлолт, сургуулийн албан бичиг/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой. 
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.