МоАХ-ны Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Ерөнхий чуулганыг хуралдуулах товыг тогтсон байна.
МоАХ-ны Ерөнхий чуулганыг ирэх дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хуралдуулахаар болжээ. Удирдах зөвлөлийн хуралдаанаар зөвхөн чуулганы товыг хэлэлцсэн байна.
Түүнчлэн тус холбооноос Ардчилсан намын дотоод зохион байгуулалтад оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. МоАХ-ны хувьд Монгол Улсын Баатар цолыг бүх гишүүдэд олгосон. Тэр үүднээс бүх гишүүддээ батламж олгох үүднээс үнэмлэхийг шинэчлэн гаргасан байдаг. Энэ үйл явцыг зарим нэг хүмүүс нам байгуулах гэж байна гэж хардсан. Бид нам байгуулах зорилт, зорилго тавиагүй болно гэлээ. Тусдаа нам болох бодлого бидэнд байхгүй. МоАХ-ны хувьд АН-ын гишүүнчлэлээ сэргээгээгүй байгаа. Манайд аль ч намын гишүүд хамрагдаж, хамтарч ажилладаг. Бид бол Ардчиллын төлөө ажилладаг байгууллага гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.