СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Украины вэбсайтууд кибер халдлагад өртөж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Украин улсын хэд хэдэн банк, Засгийн газрын агентлагийн вэбсайтууд өнгөрөгч лхагва гарагт кибер халдлагад өртөж, ажиллагаагүй болсон байна.

Тус өргөн хүрээний халдлага нь өдрийн туршид эрчимжсэн бөгөөд "урьд өмнө нь байгаагүй түвшинд" бүртгэгдсэн гэж тус улсын Засгийн газраас мэдэгджээ. Украины Дижитал өөрчлөлтийн сайд Михайло Федоров "Манай улс руу чиглэсэн цогц "DDoS" халдлага дахин эхэллээ" хэмээн олон нийтийн сүлжээндээ бичсэн юм.

Энэ удаагийн халдлагын дараа тус улсын цэргийн болон банкны вэбсайтууд өмнөх тохиолдлуудаас илүү хурдан сэргэсэн бөгөөд энэ нь өндөржүүлсэн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах хүчин чадлаа нэмэгдүүлсэнтэй холбоотой болохыг мэргэжилтнүүд онцолж байна. Гэсэн хэдий ч нөхцөл байдал ноцтой хэвээр байгаа ба

Өнгөрсөн долоо хоногт үүнтэй төстэй халдлага болж, тус улсын цөөн тооны вэбсайтад нэвтрэх боломжгүй болсон билээ. Тухайн үед Өргөн цар хүрээнд үргэлжилж буй цахим халдлагын улмаас Украин улс олон улсаас тусламж хүссэн бөгөөд Европын Холбоо кибер аюулгүй байдлын багуудаа тус бүс даяар байрлуулж байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.