СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-02-24

Иргэд ЭМД-тай холбоотой хэрэгцээтэй мэдээллээ мессэжээр хүлээн авдаг болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

ЭМДЕГ иргэн-даатгуулагчдад эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг түргэн, шуурхай, хүндрэл чирэгдэлгүй хүргэхээр Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 тусгай дугаарыг ажиллуулдаг.

Өнгөрсөн онд Эрүүл мэндийн даатгалын системд өөрчлөлт, шинэчлэлт хийгдснээр ЭМДЕГ стратегийн худалдан авагч болж эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг болсон. Ингэснээр юм.

Энэ хэрээр иргэн-даатгуулагчдаас ирэх ачаалал эрс нэмэгдэж, долоо хоногт 4000-6000 дуудлага, биеэр ирсэн 200-300 даатгуулагч иргэдийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.

Тэгвэл ЭМДЕГ-аас лавлах утасныхаа ачааллыг бууруулах, иргэдэд эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээ, мэдээллийг ямар нэгэн хүлээгдэлгүй, шуурхай хүргэх зорилгоор 1800-1363 лавлах утсанд техникийн өргөтгөлийг хийж байна.

Ингэснээр даатгуулагч хэрэгцээтэй мэдээллээ мессэж үйлчилгээгээр хүлээн авах боломж бүрдэхээс гадна юм. Түүнчлэн шугам чөлөөгүй үед таны дуудлага ЭМДЕГ-ын  программ бодит цаг хугацаандаа бүртгэгдэж, 10-15 минутын дараа мэдээллийн ажилтан эргэн холбогдож таны хүссэн зөвлөгөө, мэдээллийг хүргэх бүрэн боломжтой болох юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Долгормаа
2 жилийн өмнө
66.181.179.159

Баярлалаа Ахмадын хөнгөлөлтөнд ордог амралт сувиллын газруудыг хаяг нэр байршил хэрэгтэй Зарим хувийн эмнэлэгүүд эмчийн үзлэг шинжилгээ авахад төлбөр авах юм Ямар үйлчилгээ төлбөргүй вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.