СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Эрдэнэс Монгол”-ын дэд захирал Л.Энхболдын ЖДҮХС-гийн хэргийг хэрэгсэхгүй болгов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

ЖДҮХС-гаас албан тушаалаа ашиглан нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч, хамаарал бүхий аж ахуйн нэгжээ тэтгэсэн төрийн түшээ байсан хүмүүсийн хэрэг бараг мартагдах нь. Тус сангаас зээл авч зориулалт бусаар зарцуулсан гэм буруутай нь тогтоогдож, шүүхээр ял шийтгүүлсэн Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарыг МАН гишүүнээсээ хассан.

Зарим нь төрийн өмчит аж ахуйн нэгжид удирдах алба хашсаар байна. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” компанийн салбарын үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар ажиллаж буй Л.Энхболд УИХ-ын гишүүн байхдаа ЖДҮХС-гаас зээл авч зориулалт бусаар зарцуулсан хэрэгт яллагдагчаар татагдаад байсан билээ. Тэгвэл түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол НПГ-аас саяхан баталжээ.

Уг нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн түүнд яллагдагчаар татах тогтоолыг нь танилцуулах гэж их л удаан хөөцөлдөж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг ч Улсын ерөнхий прокурор парламетад оруулж байсан. Мөрдөгчид НПГ-ын хяналтын прокурорын баталсан тогтоолыг танилцуулахын тулд Л.Энхболдын утсаар холбогдох оролдлого хийж, Төрийн ордонд албан өрөөнд нь очиж уг дүгнэлтийг танилцуулахаар хандаж байсан ч утсаа авдаггүй, өрөөндөө байхгүй, нэлээд зугтсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байсан билээ. Түүнээс өмнө буюу 2019 оны нэгдүгээр сард Л.Энхболдын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэх асуудлыг хэлэлцэж байх үеэр “Мөрдөн байцаалтад саад болоогүй. ЖДҮХС-гаас зээл авсан компанийг би мэдэхгүй. Хэнээс авсан, ямар үйл ажиллагаа явуулдгийг нь би мэдэхгүй” хэмээж байв.

АТГ-ын Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Энхболд нь “Х тайлантай байсан, ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах “Дэлгэр говь” компаниар төсөл бичүүлэн “Хасговь транс” хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт авсан нь тогтоогдсон байдаг. Харамсалтай нь, тэрбээр ЖДҮХС-гаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулж, охиныхоо нэр дээр бүртгэлтэй, “Ирээдүй инвест” банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлсэн. Ингэхдээ хамаарал бүхий хүн буюу татварын байгууллагад ажилладаг ахынхаа дансаар болон бэлнээр мөнгийг авсан, автомашинаар зөөж, уг ББСБ-д хүргэснийг мөрдөгчид тогтоосон юм. Түүгээр ч зогсохгүй ЖДҮХС-гаас авсан зээлийн мөнгөөрөө бусдад тавьсан өр төлбөрөө дарсныг нь ч тогтоосон билээ.

Ингэснээр дуулиан шуугиантай шалгаж эхэлсэн, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр хандаж байсан УИХ-ын гишүүдийн ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй зээл авсан гэх хэргүүдийг шийдвэрлэж дуусаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR Rush Qin
2 жилийн өмнө
185.187.243.244

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Дэвашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүй маш их баяртай байлаа. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.