“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан З.Ганбаатарыг мөнгө угаасан, эрх мэдлээ урвуулсан, хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Уг хэргийг өнгөрсөн оны 11 дүгээр сард шүүхэд шилжүүлэхээр болж байсан ч прокурор нь нэмэлт ажиллагаа хийлгэхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст буцааснаар саяхан шалгалтаа дууссан юм байна.
Тэрбээр ОХУ-ын “СП ЗАО ИВС” хамтарсан үйлдвэрийн захирал Алексей Владимирович Зимин гэх хүнээс хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Хойд хөршид хаалттай хувьцаат нийгэмлэг хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг тус компани нь “Эрдэнэт үйлдвэр”-тэй 2003-2012 онд 78.3 сая ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан их хэмжээний санхүүжилт авах, удаан хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулсан аж. Түүнийгээ байгуулахдаа Петербург дэх Номос банкны данснаасаа их хэмжээний ам.доллар гаргаж хахууль болгож өгсөн гэнэ. Тодруулбал, 3.4 сая ам.доллар буюу дөрвөн тэрбум 347 сая гаруй төгрөг ОХУ-ын аж ахуйн нэгжээс З.Ганбаатар авсан хэрэгт холбогдоод байгаа юм. Уг хахуулийн мөнгөнөөсөө 569 мянган фунт стерлинг буюу 1.1 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валютаар Английн Лондон хотод 110 ам метр талбай бүхий хоёр давхар орон сууц худалдан авсан үйлдэлд нь прокуророос З.Ганбаатарт мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.
Эдгээрээс гадна хэрэгт хамт яллагдагчаар татагдсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн Техникийн автоматжуулалт ба тооцоолон бодох цехэд группийн ахлагчаар ажиллаж байсан Л.Дэлгэрбатдаа удаа дараа давуу байдал олгож байсныг АТГ-ын мөрдөгчид тогтоосон аж. Өөрөөр хэлбэл, Л.Дэлгэрбаттай хамтарч 12 удаа түүнд давуу байдал олгон, гэрээний хавсралт, ажил хүлээлцсэн тэмдэглэлд “Эрдэнэт үйлдвэр”-ийг төлөөлөн гарын үсэг зурж дэмжлэг үзүүлсэн хэрэгт холбогдоод буй юм. Яллагдагч Л.Дэлгэрбат нь өөрийнхөө үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийг бусдын нэр дээр тендерт оролцуулж, таван сая гаруй ам.долларын үнийн дүн бүхий 12 гэрээ байгуулан 2006-2016 оныг дуусталх хугацаанд уг мөнгийг шилжүүлэн авч, “Эрдэнэт үйлдвэр”-т хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогджээ. Ингэж албан тушаалаа ашиглаж, өөрийнхөө аж ахуйн нэгжид давуу байдал олгож авсан мөнгөө Их Британийн Виржинийн аралд байгуулсан “Process control intelligent application” компаниар дамжуулж угаасан үйлдэлд буруутгагдаж байна. Тэдэнд холбогдох хэргийг өдгөө Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж эхэлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Дэвашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүй маш их баяртай байлаа. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.
ideegui ni bor zurheeree yavj bgaa ajilchid ni bhaa ,darga nertei bolgon l durtai yumaa erdenet uildver luu shahaad hudlaa simbol bolgoj bar ,languu ajluulsan bolood hotoor duuren huuhed bolgondoo unetei unetei bair avaad ugsun humuus zunduu l bna ,sum dundiin shuuh ni ali hediin mungund oroogdood am ni hudulj ,nud harj ,chih sonsohoo bolisoooooooon