Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленскийн зарлигийн дагуу чөлөөнд байгаа 18-60 насны цэргийн алба хаагчдыг эргэн татаж байгааг тус улсын Зэвсэгт хүчин мэдэгджээ.
Энэхүү цэргийн албаны хугацаа дээд тал нь нэг жил байх юм. ОХУ Украйны зүүн хэсэг рүү цэргээ шилжүүлж байгаагаа зарласны дараа Ерөнхийлөгч Зеленский чөлөөнд байгаа цэргийн алба хаагчдаа эргэн татна гэж мэдэгдсэн ч бүх нийтийн дайчилгааг үгүйсгэсэн байна.
Тэрээр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ "Бид бүх нийтийн дайчилгаа хийх шаардлагагүй. Гэхдээ бид Украйны арми болон цэргийн бусад ангийг яаралтай нөхөх хэрэгтэй. Украйны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд би чөлөөнд байгаа цэргийн алба хаагчдыг онцгой хугацаанд албанд татах тухай зарлиг гаргасан. Нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж магадгүй тул бид армийнхаа бэлэн байдлыг нэмэгдүүлэх ёстой" хэмээн тэмдэглэжээ.
Түүнчлэн ноён Зеленский энэхүү хямралаас гарахын тулд дипломат арга замыг баримтлах хэдий ч Украйн ямар ч газар нутгаа Орост өгөхгүй гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ene nuhur ch ulsaa humurch ba daa ukriune orosiin nutag orosod uguud uursduu baruuundaa jarga daa
Жүжигчин хүн жүжиг л тавина даа
Бүх зүйлд Америк Ангили буруутай Нато гэж цэргийн эвсэлд Дээрх 2 улс Франц Итали Герман гэж орнууд бий Тэд Оросыг тойрсон жижиг улсуудыг бүгдийг энэ Нато доо элсүүлж байгаад дараа нь цэргээ оруулах эрхтэй болдог Орос орон аюулд байгаа юмаа Оросыг тойрсон Америкийн цэргийн ангиуд ыг цөөлөх наашаа Нато г тэлэхийг Оросууд зөвшөөрөхгүй Олрн жил Нато Оросыг тойрч байгаа учир Оросууд эх орноо хамгаалахаас өөр яах вэ Америк яахаараа Орост шунана вэ Г Америк Ангили чууд Дэлхийг хувааж авахад нь Орос саад болдог тул Оросыг олон жил ганцаардуулах бодлог барьж байгаа Оросын түмэн зөв
энэ украйн улс өөрөө Нато гэдэгАмерикийн цэргийн эвсэлд элсэнэ гээд байгаа юмаа Хэрэв Украйн Нато д элсвэл Америк цэргүүд Украйнд орж ирнэӨөрөөр хэлбэл Нато Орос 2 хил залгана гэсэн үг Тэгвэл Америк Москвад 5 минутад пуужингийн цохилт өгөх болно Үүнийг Оросууд хараад суух ууЭх орноо хамгаалах нь зшйн хэрэг шүү дэ