СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хуульд нийцэхгүй тушаал гаргасан сайд Г.Сайханбаяр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үү

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Батлан хамгаалахын сайд, бригадын генерал Г.Сайханбаярын гаргасан шийдвэртэй холбоотойгоор удирдлагад нь ажиллаж байсан албан тушаалтан зарга мэдүүлж, шүүхэд ханджээ.

Батлан хамгаалахын сайд 2021 оны гуравдугаар сарын 23-нд Б/07 дугаартай тушаал гаргаж, “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ерөнхий захирлаар ажиллаж байсан, бригадын генерал Х.Батбилэгийг ажлаас нь чөлөөлжээ. Өмнө нь БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан түүнийг чөлөөлөөд оронд нь Д.Ганхуягийг томилуулан, цэргийн дээд цол хүртээх зарлиг Ерөнхийлөгчөөр гаргуулсан юм.

Х.Батбилэгийг “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл”-ийн даргаар томилоод удалгүй “Албан ажлын шаардлагыг харгалзан” гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлж, оронд нь ҮБХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академийн захирал асан, бригадын генерал Н.Энхбаялагийг ажиллуулж буй. Н.Энхбаялагийн оронд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга асан Ц.Жавхланбаатарыг томилсон билээ.

Бригадын генерал Х.Батбилэг сайдынхаа гаргасан тушаалыг үл зөвшөөрч, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний 16 сая гаруй төгрөгийн нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасан байна. Тус байна. Давж заалдах шатны шүүх хариуцагч Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын гомдлын дагуу хэлэлцээд аж. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөөгүй хариуцагч, Батлан хамгаалахын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг өчигдөр хэлэлцэхээр товлосон боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тус шүүхийн Захиргааны хэргийн танхимынхан бүх хурлаа хойшлуулсан юм.

Хэрэв хяналтын шатны шүүх Батлан хамгаалахын сайдын тушаал хууль зөрчсөн гэдгийг тогтоовол Төрийн албаны тухай хуулийн 50.1 дэх хэсэгт заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэх заалтыг үндэслэн Г.Сайханбаяраас хохирлыг гаргуулах нөхцөл бүрдэх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иогэн
2 жилийн өмнө
150.129.143.114

Энэ нэг эргүү сайд дандаа нэг хөгийн тушаал шийдвэр гаргаж тэр нь хэрэгжинэ ээ гэж нэг үгүй.

Зочин
2 жилийн өмнө
66.181.186.182

Томилгоонууд нь дордуулсан уу гэхээс дээрдүүлсэн юм огт байхгүй. Шинээр томилогдсон дарга нар нь тэрний хүн энэний хүн гээл дахиад томилгоо. Ажил хийе гэсэн сэтгэлтэй хүн байхгүй, өш хонзон өвөрлөж зайлуулья гэсэн хүмүүсээ янз бүрийн байдлаар дарамтлаад өөрсдөөр нь эсвэл бүтэц, орлн тоо нэрийдлийн доор хууль бус юм хийж байгааг хэлж чадахгүй л байгаа болохоос биш

DR Rush Qin
2 жилийн өмнө
185.187.243.244

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Дэвашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүй маш их баяртай байлаа. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

Аамад
2 жилийн өмнө
202.126.90.150

Алдрын дарга Өсөхбаяраа зайлуулаач. Мэргэжлийн хүн ард нь хүлээгээд байна Сайхан баяр гэж Архангайн тэнэгүүдээр армийг дүүргэжээ.

Ахмад дайчин
2 жилийн өмнө
66.181.161.117

Х.Батбилэг намын томилгооны нөхөр шүү дээ өмч хөрөнгө завьсан асуудал ч гарч баысан юун генерал ямар ч шаардлага хангахгүй их зантай МЭЕЭ гийн хүн шүүх зөв баы буруу ч баы тэр нөхөр төрд хэрэггүй ээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.