СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Герман "Хойд урсгал-2" хий дамжуулах хоолойд хориг тавьжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Ерөнхийлөгч Владимир Путин Украйны салан тусгаарласан бүсүүдийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, эдгээр хэсэгт цэргээ илгээхийг тушаасны дараа Барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч эхлээд байгаа билээ. Тэгвэл ХБНГУ "Хойд урсгал-2" хий дамжуулах хоолойн үйл ажиллагааг батлахгүй гэж Канцлер Олаф Шольц мэдэгдсэн байна.

Герман болон Оросыг холбосон тус хоолойн төслийг АНУ, Их Британи, Польш, Украйн зэрэг орон эсэргүүцэж байгаа ч Германы зүгээс дэмжсээр ирсэн юм.

Ингээд уг хий дамжуулах хоолой нь ашиглалтад ороход бэлэн болоод байгаа ч Гэвч Европ байгалийн хийн хэрэглээнийхээ 40 орчим хувийг ОХУ-аас авдаг тул энэ алхам тэдэнд хүнд тусах нь ойлгомжтой.

Харин Украйны Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба энэхүү шийдвэрийг сайшаан "Энэ бол өнөөгийн нөхцөл байдалд ёс суртахуун, улс төр, практикийн хувьд зөв алхам. Жинхэнэ манлайлал бол хүнд хэцүү үед хатуу шийдвэр гаргах гэсэн үг. Германы энэ алхам үүнийг баталж байна" хэмээн тэмдэглэжээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.