СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-02-23

Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалыг намын гишүүд нь огцруулах хүсэлтэй байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Завхан аймгийн Монгол Ардын намын дарга бөгөөд Засаг дарга Д.Түвшинжаргалын хууль бус үйлдлийн талаар тус аймгийн иргэд мэдээлэл хийлээ.

Завхан аймгийн МАН-ын бүлгийн төлөөлөл:

-Говь-Алтай, Увс, Ховд зэрэг аймагтай харьцуулахад Завхан аймгийн нийгэм, эдийн засгийн амьдрал муу. Иргэдийн аж байдалд тулгамдаад байгаа асуудлыг удирдлагууд шийдвэрлэж чадахгүй байна. Тодруулбал, Засаг дарга Д.Түвшинжаргалын хувьд авлига, хүнд суртлын эсрэг ажиллаж чадахгүй байгаа юм. . Үүнийг Засаг дарга нь өөгшүүлсэн. Бусад аймгуудтай хөл нийлүүлэн алхаж, ард иргэдийн аж амьдрал сайжирч байгаа бол өөр хэрэг. Гэтэл аймгийг удирдаж байгаа хүмүүс хариуцлагагүй байна.

Д.Түвшинжаргал гэдэг хүн өмнө нь Засаг даргын тамгын газарт ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа ашиглаж, АН-тай хуйвалдаж, 76 мкв хоёр өрөө байраар наймаалцсан.

Үүнийг 2020 оны сонгуулиар хууль хяналтын байгууллага шалгасан байдаг. Авлига авч, албан тушаалаа наймаалцсан даргаар МАН-ын гишүүд удирдуулж байгаад эсрэг байр суурьтай байна. . Бид нэг хүний мууг үзэх гээгүй. Шударга ёсны төлөө үзэл бодлоо илэрхийлж байна. Цаашлаад Завхан аймгийн иргэдийн төрийн алба эрхлэх, орон нутаг хөгжих асуудалтай холбоотой учир бид энд ирж мэдээлэл хийж байна. Авлигын гэмт хэрэгт холбогдсон, намын гишүүдийг хайхардаггүй, төрөл саднаа төрийн албанд томилж, худал амлалт их өгдөг. Тиймээс Д.Түвшинжаргалыг огцруулах хүртэл тэмцэх болно гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
103.10.23.228

Харин ч ажлаа мэдээд хийж байгаа хүнийг дэмжихгүй дандаа эсрэг хүчин хэн нэгний тролл болж байгаа нөхдүүд болих хэрэгтэй шүү.Өмнөх засаг Улиастай суманд өчнөөн сая төгрөгөөр тоглолт хийж байсныг яах гэж байна

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.25

Энэ ямар нэг байдалаар халий гэсэн бодлого болтой халах үнэслэл биш болтой мэргэн ард минь бодолдоо болгооно биздээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.