Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгойн 1 дүгээр гудамжинд суудлын автомашин /3 зорчигчтой/, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 4 км замыг туулан 00:04 цагт очиж /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ “Гранд марк-2” загварын суудлын автомашины жолооч Б /26 настай, эрэгтэй/, зорчигч Ш /28 настай, эрэгтэй/, Б /41 настай, эрэгтэй/ нарыг гаргаж, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн жижүүр эмчид хүлээлгэн өгчээ.
Автомашины ослын улмаас төмөр хийцэд 11 настай эрэгтэй хүүхэд хавчуулагдсан нас барсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.