ОХУ-ыг Украйн руу довтлохоос сэргийлэхийн тулд Барууны гүрнүүд эдийн засгийн чанга хатуу хориг арга хэмжээг төлөвлөж байгаа билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Урьд өмнө байгаагүй хэмжээний хориг арга хэмжээ авна" гэж мэдэгдээд байгаа. Гэхдээ Барууны орнууд одоогоор тодорхой мэдээлэл гаргаагүй байгаа юм. Тэгвэл улс орнууд ОХУ-ын эсрэг ямар хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байж болох вэ?
Санхүүгийн хязгаарлалт
Нэг боломжит арга хэмжээ бол Оросыг дэлхийн санхүүгийн мессежний үйлчилгээ болох "Swift" системээс хасах явдал юм. Үүнийг 200 гаруй орны олон мянган санхүүгийн байгууллага ашигладаг.
Энэхүү хязгаарлалт нь Оросын банкнуудыг гадаадад бизнес эрхлэхэд ихээхэн хүндрэл учруулна. Гэхдээ энэ нь Оросын санхүүгийн байгууллагуудтай нягт холбоотой АНУ, Герман зэрэг улсын хувьд эдийн засгийн хохиролтой байх юм.
Долларын клиринг
АНУ-ын зүгээс Оросыг ам.доллароор санхүүгийн гүйлгээ хийхийг хориглож магадгүй бөгөөд энэхүү хоригийг зөрчсөн Барууны байгууллагуудад ч торгууль ногдуулах юм.
Ингэснээр Орос улс дэлхий даяар юу худалдаж авах, борлуулах нь хязгаарлалттай болно гэсэн үг. Тус улсын газрын тос, байгалийн хийн борлуулалтын ихэнх нь ам.доллароор шийдэгддэг тул эдийн засагт нь асар их нөлөө үзүүлж магадгүй.
Засгийн газрын өр
Барууны гүрнүүд ОХУ-ыг олон улсын өрийн зах зээлд нэвтрэх боломжийг хааж болзошгүй. Түүнчлэн улс орнуудын банк болон бусад байгууллага Оросын бондыг худалдаж авах боломж аль хэдийн хязгаарлагдсан бөгөөд үүнийг улам чангатгах төлөвтэй байна.
Ийм тохиолдолд тус улс эдийн засгаа өсгөхөд шаардлагатай санхүүгийн хүртээмжгүй болох бөгөөд зээлийн өртөг нь нэмэгдэж, рублийн үнэ буурна.
Банкнуудад хориг тавих
АНУ Оросын зарим банкийг хар жагсаалтад оруулснаар хэн ч эдгээр банктай гүйлгээ хийх бараг боломжгүй болох юм. Москва банкнуудаа аварч, инфляцын өсөлтийг зогсоохын тулд чадах бүхнээ хийнэ. Гэхдээ энэ нь Оросын банканд мөнгөтэй Барууны хөрөнгө оруулагчдад ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх юм.
Зорилтот экспортын хяналт
Барууны орнууд гол түүхий эдийн экспортоо хязгаарлаж магадгүй. Жишээлбэл, АНУ өөрсдийн технологи, программ хангамж болон тоног төхөөрөмжийг агуулсан аливаа бараа бүтээгдэхүүнийг ОХУ-д борлуулахыг зогсоох боломжтой.
Үүний нэг нь автомашинаас эхлээд ухаалаг гар утас, цахилгаан хэрэгсэл зэрэг бүх зүйлд ашигладаг хагас дамжуулагч микрочипүүд юм. Ингэснээр Оросын батлан хамгаалах, сансар судлал төдийгүй эдийн засгийн бүх салбарт сөрөг нөлөөтэй байх болно.
Эрчим хүчний хязгаарлалт
ОХУ-ын эдийн засаг байгалийн хий, газрын тосоо хилийн чанадад борлуулахаас ихээхэн хамааралтай байдаг бөгөөд энэ нь Кремлийн орлогын асар их эх үүсвэр билээ.
Тэгвэл Барууны орнуудын хориг арга хэмжээний үр дүнд, олон улсын компаниуд Оросын "Газпром", "Роснефть" зэрэг эрчим хүчний томоохон компаниас газрын тос худалдаж авах боломжгүй болох юм. Гэхдээ үүний уршгаар Европ даяар байгалийн хийн үнэ өсөх аюултай.
Зорилтот хувь хүмүүс
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон түүний холбоотнууд зэрэг хувь хүмүүсийн эсрэг ч хориг арга хэмжээ авах боломжтой билээ. Үүний хүрээнд, эдгээр хүний хөрөнгийг царцааж, гадаадад зорчихыг нь хориглох магадлалтай юм.
Гадаадын улс орнууд дахь баялагтаа нэвтэрч, үр хүүхдүүдээ Барууны их, дээд сургуульд сургаж чадахгүй болсон Оросын элитүүд Ерөнхийлөгч Путинд шахалт үзүүлнэ гэж АНУ болон Европын гүрнүүд найдаж байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ene buhen 1 l zorilgotoi 12ond tulubulsun orosiig europ doh gaziig shahah odoo 2 doh ni neeged haah
Хоригт орвол улам л хөгжинө.харин олигорхууд нь хүний өөрийнгүй уруудаж байгаа арал улсуудад байр сав авдаг байна аа эх орондоо л үйлдвэрдэл хийхгүй. Маниас дор шуналтангууд юм биш үү
Зүгээр байхад Оросууд хэзээ ч дайн эхлэх улс биш! Түүхэнд хэн аль улс мөнхийн дайн хийж байдгыг хүн бүр мэднэ. Путин лайн хүсэхгүй байна гэдгээ хичнээн хэлэх кстой юм. Түүнийг нь үл тоож харин ххриу үйлдэл ухаалаг шатран нүүдэл хийсэн. Энэ бол дайн хийхээс урдчилан сэргийлсэн үйлдэл болсон.