СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баян-Өлгийчүүд АТГ-т хамгийн их гомдол гаргадаг

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Авлигатай тэмцэх газарт иргэдийн гаргасан гомдлын дагуу төрийн албан хаагчийг шалгаж эхэлдэг. Өнгөрсөн хугацаанд аймгуудаас төрийн албан хаагчидтай холбоотой ирж буй өргөдөл гомдлын дийлэнхийг Баян-Өлгийчүүд эзэлсэн дүн гарчээ. 

Энэ талаар АТГ "Манай газарт ирдэг ашиг сонирхлын зөрчилд хамаарах гомдол, мэдээллийн тэргүүн магнайд Баян-Өлгий аймаг ордог. Тухайлбал, 2020 онд аймаг, орон нутгаас ирүүлсэн гомдол, мэдээллийн 11.6 хувь, 2021 онд ирүүлсэн гомдол, мэдээллийн 23,4 хувь нь Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчилд хамаарч байна" гэлээ. 

Өчигдөр /2022.02.21/ АТГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Энхболд, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржантай уулзаж "Дахиж ийм төрлийн зөрчил дутагдал гаргахгүй байхад Засаг даргын хувьд Та анхаарч ажиллана уу" хэмээн хүсчээ. 

Авлигатай тэмцэх газарт 2021 онд иргэдээс ирүүлсэн авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах нийт гомдол, мэдээллийн 48 хувийг нийслэл, дүүргээс, 52 хувийг хөдөө, орон нутгаас ирүүлсэн байна

Баян-Өлгий аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дийлэнх хувийг хууль бус томилгоотой холбоотой болон албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй этгээдийг нийтийн албанд томилсон, ялангуяа сумдад томилогдсон сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч нарын томилгоотой холбоотой асуудал болон төсвийн хөрөнгийн зарцуулалт, тендер, худалдан авах ажиллагаа, төрийн албан хаагчийн үйл ажиллагаа, орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, хамаарал бүхий этгээдтэй холбоотой тушаал шийдвэр гаргасан гэх гомдол, мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна. Томилгоотой холбоотой асуудлаар Баян-Өлгий аймгийн Толбо, Цэнгэл, Баяннуур сумын иргэдээс түлхүү гомдол ирүүлжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.117.164

элэг юм бэ ийм их гомдол гаргаж битгий цаг үрээд бай гэсэн үг үү

Zichin
2 жилийн өмнө
202.126.89.80

Urgudul gomdol shalgah gj l tusviin munguur tsalinjaad bgam bishuu. BU aimgin ZD huuli zurchsun uildeltei evlreed yavaad bdg garuu

Зочин
2 жилийн өмнө
202.179.3.23

Хууль зөрчөөд байвал арга xэмжээ тооцооч

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.35

Авлига,хахууль энэ аймагт замаа зассан,хавтгайрсан АТГ нь жижиг сажиг гэж тоохгүй,шалгахгүй байгаа бололтой. Нийгэм ёроолдоо хүрч ялзарсан,шалгах байгууллага ч алга!Авлигчдын алтан үе!

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.88

Тэд өөрсдөө хахууль авч асуудлыг хаадаг бололтой.Ойлогтой арга хэмжээ авсан байдал харагдаагүй

Zochin
2 жилийн өмнө
202.55.188.100

Bayn ølgii aimgiin Emch narin abilgin hereg zamharsh chalguulj baisan etgeduud bugd alban tuchaal debchijee!

Зочин
2 жилийн өмнө
192.82.69.109

атг тул баривал таарна.жараахайнуудаа цагдаа шалгавал таарна

иргэн
2 жилийн өмнө
206.189.137.168

АТГ-ын хүн хүч хаанаа ч хүрэхгүй байгаа гэсэн үг. тиймээс аймаг бүрт АТГ-ын хэлтсийг байгуулах хэрэгтэй. гэхдээ хараат бус шууд АТГ-аас удирдлагатай байхаар байгуулах нь зөв байх

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.85

Атг ажиллаж чадахгүй бна. Баян өлгийд казакууд төрийн албыг ялзруулж байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.