- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй 111 зах, худалдааны төв бий. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зах, худалдааны төвүүдийг хотын зах руу нүүлгэх, эсэх талаар судалгаа явуулж байгаа.
Зах, худалдааны төвүүд ажиллаагүй өдрүүдэд ойролцоох уулзвараар нь зорчих тээврийн хэрэгслийн тоог тооцоход замын ачаалал 10-15 хувиар багассан дүн гарчээ.
Томоохон зах, худалдааны төвүүд нь хотын төвийн гол гудамж, зам дагуу байрладаг нь автозамын хөдөлгөөнд хэт их ачаалал үүсгэдэг. Зах, бөөний худалдааны төвүүдийг Хөшигийн хөндий, Эмээлт, Налайх руу нүүлгэх нь зөв эсэх талаар худалдаа эрхлэгчдийн байр суурь ямар байгааг тодрууллаа.
Худалдаа эрхлэгчдийн хувьд олон жил үйл ажиллагаа явуулсан тул нүүх сонирхол байхгүй гэдгээ илэрхийлсэн юм. Зөвхөн худалдаа, эрхлэгч нараас гадна нь тэнд ажиллаж байгаа жолооч, түгээгч гээд бусад хүмүүсийн ажлын байрны асуудал яригдана гэсэн юм.
Харин иргэдийн хувьд түгжрэл үүсгэдэг томоохон зах, бөөний төвүүдийг нүүлгэх хэрэгтэй. Гэхдээ иргэд түргэн шуурхай зорчих боломжийг бас бий болгох нь зүйтэй. Хүн бүр автомашинтай биш тул хотын зах руу хурдан, шуурхай, найдвартай зорчих боломжийг бий болгосноор аль аль талдаа ашигтай байх.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.