СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-22

Энэ жил "Оюутан цэрэг" хөтөлбөрт 300 гаруй хүүхэд элсүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Оюутан цэргийн бүртгэлийн “e-Mongolia” платформоор дамжуулан цахимаар хийх болсон талаар өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Батлан хамгаалахын яамтай хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн хурлын үеэр БШУЯ-ны Цахим бодлого статистикийн хэлтсийн дарга Ю.Алтантуяа хэлэхдээ “Оюутан цэрэг” сургалтын бүртгэлтэй холбоотойгоор бүх их, дээд сургуулийн оюутнуудын суралцаж буй сургуулийн мэдээлэл, оюутны сурлагын голч дүн зэрэг мэдээллийг цахимжуулах ажлыг Боловсролын мэдээллийн технологийн төвийхөн хийж, гүйцэтгэлээ.

БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Ахлах мэргэжилтэн, хурандаа С.Рагчаадорж:

-Батлан хамгаалах яамнаас “Цахим Үндэстэн” зорилтын хүрээнд өнөөдөр хоёр дахь үйлчилгээгээ цахимжуулж байна. Эхний нь “Цэргийн бүртгэл”-ийг бид “e-Mongolia” платформоор бүртгэлтийн ажлыг зохион байгуулсан. Энэ бүртгэл маань амжилттай болсон тул .

Та бүхний мэдэж байгаачлан, Оюутан цэрэг сургалтад хамрагдах хүсэлтэй хүүхэд маань бүгд сургуулийнхаа сургалтын албанаас тодорхойлолт болон голч дүнгээ баталгаажуулсан бичиг авдаг байсан. Ингээд хоёроос гурван бичиг баримт бүрдүүлэн дүүргийн цэргийн штаб дээр очиж, бүртгэлээ хийлгэдэг байсан. Тэгвэл .

“e-Mongolia”-д бүртгүүлсэн хүүхдийн мэдээлэл болох магадлан итгэмжлэгдсэн сургуульд сурч байгаа эсэх, 1-р курсын хүүхэд мөн эсэх, голч оноо нь 2.8 -д хүрч байгаа эсэхийг Боловсролын мэдээллийн технологийн төвийнхөн цахимаар  хянаж, шалгаад  тухайн хүүхдийг “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломжтой эсэхийг 5 минутын дотор цахимаар шийдвэрлэх боломжтой.

Оюутан цэрэг сургалтад жилдээ 5000-7000 хамрагдах хүсэлт ирдэг. Гэхдээ бид батлагдсан төсвийнхөө хүрээнд хүүхдүүдээ шалгаруулж авдаг. Хоёрдугаарт, цар тахалтай холбоотойгоор тус хөтөлбөр маань хоёр жил завсардсан. Үүнтэй холбоотойгоор . Тус хөтөлбөр нь 2014, 2015 онд хөтөлбөр гэж явж байсан бол 2016 онд цэргийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, шинэ хууль батлагдсантай холбоотой Оюутан цэрэг хөтөлбөр маань цэргийн албаны нэг хэлбэр болж, оюутан цэрэг сургалтад хамрагдсан хүүхэд дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдээд явдаг болчихсон. Үүнээс хойш буюу 2016 оноос эхлэн бид батлагдсан төсөвтөө тааруулан хүүхдүүдийг сонгон шалгаруулж авдаг болсон. Ингээд нийт дүнгээрээ 5000 хүүхэд тус хөтөлбөрийг дүүргэж, цэргийн алба хаасан гэсэн үг” гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.