ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украйны зүүн хэсгийн Донецк, Луганск хэсгүүдийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, Донбассын салан тусгаарласан бүс нутагт цэргээ илгээхийг тушаагаад байгаа билээ. Тэгвэл НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл яаралтай хурал зарлаж, энэ асуудлаар хэлэлцсэн байна.
Энэхүү зөвлөл нь нийт 15 гишүүнтэй бөгөөд тус бүр нь шуурхай хуралдаанд үг хэлсэн юм. АНУ, БНХАУ, Франц, ОХУ, Их Британи гэх таван байнгын гишүүн орон нь хориг тавих эрхтэй бол байнгын бус 10 гишүүн нь Арабын Нэгдсэн Эмират Улс, Албани, Бразил, Габон, Гана, Энэтхэг, Ирланд, Кени, Мексик, Норвеги зэрэг улс билээ.
Оросын цэргүүд Украйны зүүн хэсэгт энхийг сахиулах ажиллагаа явуулна гэдэг нь "утгагүй зүйл" бөгөөд Москвагийн эрх баригчид салан тусгаарласан бүс нутгуудыг тусгаар тогтносон гэж хүлээн зөвшөөрсөн нь дайн хийх шалтаг гэж АНУ-ын зүгээс мэдэгдсэн байна. Тус улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Линда Томас-Гринфилд "Оросын Украйн дахь үйл ажиллагаа нь НҮБ-ын гишүүн орон бүр болон НҮБ-ын дүрэмд халдаж байна. Ерөнхийлөгч Путин Минскийн хэлэлцээрийг хэдэн хэсэгт урж тасдсан бөгөөд тэрээр ингээд зогсоно гэж бид бодохгүй байна. АНУ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг удахгүй зарлана" хэмээн тэмдэглэжээ.
Украйны төлөөлөгч Сергей Кислица үг хэлэх үеэрээ В.Путины үйлдлийг "хууль бус" гэж буруушаагаад, Оросыг дэлхий дахинд нөлөөлж, НҮБ-д хүртэл халдаж буй вирустэй адилтгасан юм. Тэрээр "НҮБ Кремлийн тараасан вирусээр өвчлөөд байна, энэ бол бодит байдал. Бид энэ вируст дийлдэх эсэх нь гишүүн орнуудын гарт байгаа. Дараагийн хохирогч нь хэн байх бол?" гэж хэлсэн байна.
Харин ОХУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Василий Небензя Аюулгүйн зөвлөлд хандан "Бид асуудлыг дипломат аргаар шийдвэрлэхэд нээлттэй хэвээр байгаа ч Донбасст цус урсахыг зөвшөөрөхгүй" гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, Украйн улс босогчдын хяналтад байгаа бүс нутгуудын асуудлыг зохих ёсоор шийдвэрлэж чадаагүй тул Орос арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрсэн аж. Мөн Барууны орнуудын үйл хөдлөл нөхцөл байдлыг улам дордуулсан гэж тэрээр мэдэгдлийнхээ төгсгөлд хэлсэн юм.
Украйны зүгээс энэхүү Аюулгүйн зөвлөлийн хурлыг уриалсны дараа АНУ, Их Британи, Францын тэргүүтэй найман гишүүн орон Киевийн хүсэлтийг дэмжсэн байна.
Энэ нь сүүлийн хэдэн долоо хоногт Украйны асуудлаар хийсэн гурав дахь удаагийн хурал хэдий ч ОХУ хориг тавих эрхтэй байнгын гишүүн орон тул ямар ч арга хэмжээ авах боломжгүй байгаа билээ.
Эх сурвалж: Reuters, Al Jazeera
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Orosiig xashraax xeregtei. Ediin zasgiin xorig gex meters mash tom aldagdal xyleene. Ivanyydiin tsomiin zevsgees l aij bgaa bx. Yag xoid solongos shig
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Дэвашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүй маш их баяртай байлаа. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.