Өнгөрсөн амралтын өдрүүдэд Цагдаагийн байгууллагаас 11 хулгайлах гэмт хэргийг илрүүлжээ.
Тодруулбал, Хоёрдугаар сарын 19-ний өдрийн 22:33 цагт Сүхбаатар дүүргийн 19-р хороо "Хандгайтын богинод байрлах зуслангийн байшинд хулгайч орсон юм шиг байна, дохиолол ажилласан" гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлснийг алба хаагчид шуурхай шалган 54 настай, эрэгтэй “Э” гэгч нь хулгай хийж байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна.
Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх дүүрэгт 3, Сонгинохайрхан дүүрэгт 2, Сүхбаатар дүүрэгт 2, Баянгол дүүрэгт 3, Хөвсгөл аймагт үйлдэгдсэн нэг хулгайн хэргийг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хаа сайгүй камер тавиач