Хууль хяналтын байгууллагынхан яг өнөөдрийнхөө ярьж байгаа шиг шалгаж чадвал Хөгжлийн банкнаас их “юм” гарна. Тэр хэрээр эрх мэдлээ урвуулж ирсэн шударга бусын системд бага ч гэсэн гэрэл гийж мэдэх юм.
Гэхдээ эцсийг нь үзэж, үр дүн гараагүй цагт итгэхэд нэн бэрх. “ЖДҮ”-ийн хэргийн араас замхрах магадлал ч өндөр.
АТГ-аас Хөгжлийн банктай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр 10 гаруй хүнийг саатуулж, заримыг нь 30 хоног хорихоор болов. Үүнтэй холбоотойгоор өчигдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаярыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа. Мөн АТГ-аас мэдэгдэхдээ Хөгжлийн банкнаас зээл авсан, олгосон гэх бүх мэдээллийг шалгаж тогтооно. УИХ-ын гишүүн, сайд эсэх нь хамаагүй. Зарим нэр бүхий УИХ-ын гишүүдэд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх байр суурийг илэрхийлээд буй. Энэ мэтээр шалгалт, баривчилгаа үргэлжлэх бололтой.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь өөрчилж чөлөөлөхийг үүрэгджээ. Мөн ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй 20 гаруй албан тушаалтанг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг даалгав.
Ерөнхий сайдын үүргийн дагуу Хөгжлийн банкны ТУЗ-ийн есөн гишүүн чөлөөлөгдөж таарах нь. Тэдгээрийн тав нь яамны газрын дарга, ТНБД бол дөрөв нь хараат бус гишүүн юм.
Тодруулбал, ТУЗ-ийн даргаар Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир ажилладаг. Гишүүдээр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар ажилладаг. Харин хараат бус гишүүнээр Аудитын хорооны дарга Р.Мөнхтөр, Нэр дэвшүүлэх хорооны дарга М.Золжаргал, Цалин урамшууллын хорооны дарга Н.Батнасан, Эрсдэлийн хорооны дарга Ү.Амарбат нар байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 38 (6770)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ажиллаас халаад болох биш , ажлын хариуцлага алдсан , авилга авсан байх магдалтай тул сайн шалгах хэрэгтэй .
Фортунагийн үеийн хүмүүс бол сайн хулгайлсан даа
Арын хаалгаар орсон баахан дарга даамлын хүүхэд ах дүү нар байдаг.Ажлын чадвар муу байж бөөн их зантай .Тэднийг хуйгаар нь хал.Гадаадын болон МУИС ийг онц сайн төгссөн толгой сайтай залуусаас сонгон шалгаруулалт хийж шинээр ажилд ав!
Содбаатарын хүмүүс пиг байгаа солиоогүй тохиолдолд юу ч өөрчлөгдөхгүй
Банкны ажлын байрыг зүгээр наймаа болгосон хүмүүс дээ. Бүтцийн өөрчлөлт нэрээр баахан шахааны хүмүүсийг авч оронд нь чадвартай, ажлаа мэддэг хүмүүсийг замаасаа зайлуулсан
Bugdiig ni shorond hii...ok
Боловсролтой сэтгэлтэй арын хаалгагүй олон залуус гудамжинд гундаж явна тэднээс шалгуур хангасаныг тавил даа Л.Оюунэрдэнэ энэ ажил хийдэггүй эрх ашгийн төлөө мөнгөний төлөө албан тушаалтангуудыг өөрт оногдсон ажлыг хийлгэж шалга.
Dotor n ajillaj bgaa shahaanii baahan medleg bolovsrol muutai dadlaga turshlaggui baahan darga nariin huuhduudeer duursen tednees salagui tsagt ene bank yavahgui
Toriin bank
Toriin bank
Магнайсүрэн авилгачинг Төрийн нарийнаас нь ч гэсэн зайлуулаачээ !!!! Барилгын салбарыг дампууруулж байгаа бузар хүүр дээ !!!!
Энэ новшнуудыг шалгахаас өмнө хилээр нэвтрэх эрхийг нь хаагаа чээ
МАН 26 жил төр барьсан шүү Ардчилсан нам нь 6 жил төр барьсан Тэгэхээр гол бурууг МАН хүлээнэ Яагаад ийм завхралыг засахгүй байсан юм бэ 2015 онд Хөгжлмйн банк дампуу байсныг мэдсээр байж яагаад таслан зогсоогоогүй юм бэ Өөрсдөө үргэлжлүүлэн зээлдэж хулгай луйвар хийх гээд үүӨөрөөр юу гэж ойлгох юмбэ Энэ бүхнийг одоо шударгаар шийдэх боломж маш бага шүү Учир нь манай шүүх ялзарсан Шүүх бөөн авилгач нар байдаг учир хэн шударгаар шүүх юм бэ
сургамж болох үүднээс нилээн өндөр хариуцлага тооцох хэрэгтэй
Гөлөгнүүдийг сайн шалга
Амарбатыг үлдээвэл зүгээр байхдаа шударга залууд үргэлжлүүлэн хийх зүйл их байгаа даа
Ээдээ шударга л ажиллаарай даа. Уг нь зөв л бн. Сонин дээрээ соохолзоно. Сонингоо буурахаар яадаг билээ тэрүүн шиг юм боловоо
аөаөба
Хариуцлага алдаад л халж байгаа бол бас шалгах байлгүй дээ
Эд нар чинь үндсэн ажлаасаа халагдаагүй шүү дээ, зөвхөн давхар дээлнийхээ нэгийг л тайлах төдий...
Наадуул чинь зээл гаргаад хувь авсан байгаа. Хөрөнгийг ь хураагаач. Шоронд хийгээч ээ
er ni dood dund shatnii ajilchidiin nuruun deer ajil ywdag bainga halah daramt deed shatanda yalzarsan ene toriin statustai huulia toohoo baisan san toriin omchid baiguulaguudiig sain shalgah heregt tanil talaa tomilchood engiin ajilchidaa halchaad duraaraa ym hiideg
Цагаан захтай чимээгүй Алуурчидыг нийгэмд ил тод зарлаж дахин төрд шургалж луйвар хийх магадлалтай тул хатуу цээрлүүлж эрхийг нь насан туршид нь хасах!!!Эдгээр төрөлййн этгээдүүд Монголын дайсанууд, татвар төлөгчдийн боломжыг хулгайлагчид, эх орноо райр найргүй тонон дээрэмдэгчид ялын дээд хэмжээг өгөх!!!
Нэмэгдэхүүнүүдийг өөрчлөхөд нийлбэр нь өөрчлөгдөхгүй гэх хууль байдаг юм. Ямар ч нэмэр байхгүй. 2- р ээлж л хоолондоо орж буй.
ЗГХЭГ иын тэргүүн дэд Ганбат гэж өмнө нь бас СЯ д бхдаа мөнгөний асуудлаар ажлаас гарч бсан ийм хүмүүс яаж энд тэнд ингэж ороод бнаа , бас л анхаарч үзмээр шүү
Намайг Хөгжлийн банкинд томилоод өгөөч, тэрбум төгрөгийн ашиг хийчээд халагдахад харамсах юм алгаа харин ч бүүр хожоод гоё юм байна-үхэр монголчуудыг ажлаас нь халсан төдийгөөр ингэж л хуурна даа
Содбаатар гэж үл бүтэх нөхрийг ерөнхийлөгч Хүрэлсүх тамгын газрын дарга болгосон нь сонин..
Фортуна Батбаярыг болон түүний хүмүүсийг сайн анхааралдаа аваарай. тэд их юм хулгайлсан бгаа шүү
БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга гэдэг авилгачин, авилгын бүлэгтэй Магнайсүрэнг ажлаас нь халж сайн шалгах хэрэгтэй.
Тийм шударга л юм бол одоо эрхлэж байгаа ажлаас нь чөлөөллөө. Мөн ХБ-ны зээлтэй ил далд холбогдсон л байж таараа хэн ч харсан ойлгоно шударга байя