СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Есөн настай хүү дэлхийн хамгийн залуу иогийн багш болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Есөн настай энэтхэг хүү дэлхийн хамгийн залуу иогийн багш болж, Гиннесийн номд бичигджээ. Реянш Сурани нь Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод гэр бүлийнхээ хамт амьдардаг бөгөөд дөрвөн настайдаа эцэг, эхийнхээ хамт иогоор хичээллэж эхэлсэн аж.

Ингээд тэрээр сургалтаа амжилттай дуусгаж, иогийн багшийн гэрчилгээ авсан учир дэлхийн хамгийн залуу иогийн багш болсон гэж Гиннесийн номын төлөөлөгчид тэмдэглэсэн юм.

Сурани хүү энэ талаар "Би иогийн багшийн сургалтад явахдаа багшлах дуртай гэдгээ олж мэдсэн. Иог бол биеийн байрлал, амьсгалын дасгалаас хамаагүй илүү зүйл. Би тэнцвэр, анатомийн гүн ухаан, хоол тэжээлийн тухай олон сонирхолтой баримтыг сурсан. Энэ бол маш эрчимтэй сургалт" хэмээн ярьжээ.

Одоо тэрээр ангийн хүүхдүүддээ иогийн хичээл заахаас гадна сургуулиасаа гадуур хувийн хичээл ч ордог байна.

Эх сурвалж: UPI

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.