ОХУ Украйнд халдсан тохиолдолд "хөнөөх эсвэл хорих лагерьд илгээх" украйнчуудын нэрсийн жагсаалтыг бүрдүүлсэн гэж АНУ-ын тагнуулын албаныхан үзэж байна.
Женев дэх НҮБ-ын дэргэд суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Батшеба Нелл Крокер НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелетад илгээсэн захидалдаа энэ талаар тэмдэглэжээ. Түүний хэлснээр, Орос улс Украйнд түрэмгийлснийхээ дараа тодорхой украйнчуудыг эрүүдэн шүүж, заримыг нь "алга болгон", иргэдийг өргөн хүрээний зовлон зүдгүүрт унагахаар төвлөж байгаа аж.
Тодруулбал, ОХУ-ын эрх баригчид Украйнд дүрвэсэн Орос, Беларусын тэрс үзэлтнүүд, сэтгүүлчид, авлигын эсрэг идэвхтнүүд, шашин шүтлэг, үндэстэн болон бэлгийн цөөнх зэрэг эмзэг бүлгийн хүмүүсийг онилохоор төлөвлөж байгаа гэж АНУ-ын албаныхан мэдэгдсэн байна.
Батшеба Нелл Крокерын бичсэн захидалд "Оросын хүчнийхэн цэргийн эзлэн түрэмгийлэл хийснийхээ дараа хөнөөх эсвэл хорих лагерьд илгээхээр төлөвлөж буй Украйны иргэдийн жагсаалтыг гаргаж байгаа гэх найдвартай мэдээлэл бидэнд бий" хэмээн дурджээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
зөв л хүмүүсээ устгах юм бна шд . дандаа нийгмийн хо г шаараа устгана гэ эн бн
Amerik ukraine dah ajilgaagaa ali obama hilary nariin ryd ehelsen ungut hubisgaliig hilary udirdaj bosgogchidod sar bur 5say dollar niit 35 ssy dollar ugch baisanaa sinate deeree helj baisan zorilgo ni orosiin esreg 12 joliin umnu tulubuldun ajilgaa shuu
АНУ гэж хор найруулагчид хахолууд гэж хүн муутай нийлээд дайн өдөөх гэж ядаж бнаа
Укрөюайн байдаг хүү кантер байданы нь бизнес будаа болох гээд .өвгөн бачимдаад байгаа юм биш биз ккк
Путин ч өөрөө үүнийг өчигдөр хэлсэн, 2014 оноос хойш олон зуун мянган славянчуудыг хядсан хүмүүс гэсэн шүү
Tohioldoldoo