Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна. Үүнээс 52 хувь нь эмэгтэй, 48 хувь нь эрэгтэй буюу 100 эмэгтэйд 92 эрэгтэй ногдож байгаа юм.
Мөн Улаанбаатар хотын хэмжээнд нийт өрхийн 4.8 хувь нь өрх толгойлсон эцэг, эхчүүд байгаа бөгөөд 14.7 хувийг эрэгтэйчүүд, 85.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй. Түүнчлэн нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 46.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Улаанбаатар хотын хүн амын дундаж наслалт 71.8 байгаагаас эрэгтэйчүүд 67.06, эмэгтэйчүүд 75.11 байна. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 1.56 дахин их байгаа юм. НИТХ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны албан хаагчдын хүйсийн тэнцвэртэй байдлын тайлангаар нийт 369 албан хаагчийн 57.5 хувь нь эрэгтэй, 42.5 хувь нь эмэгтэй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.